ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ ТАНД,
Монгол Улсад Ковид-19 цар тахлын тархалтын улмаас үүсээд байгаа цаг үеийн нөхцөл байдалдтай холбогдуулан мэдээлэл хүргэж байна.
1. Улсын Онцгой Байдлын шийдвэрийн дагуу Монгол-Оросын хил Алтанбулаг авто замын хилээр нэвтрүүлэх автотээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 сарын 16-ны өдрөөс 2021 оны 1 сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гарсантай холбоотой Европ болон ОХУ-с тээвэрлэгдэж буй экспортын болон транзит ачаа тээврийг автомашинаас чингэлэг болон вагонд шилжүүлэн ачиж төмөр замаар тээвэрлэж байгаа тул хилийн цаана гацсан ачаа тээврийн асуудлаар бидэнд хандан шийдвэрлүүлнэ үү. Үнийн санал, үйлчилгээ авах бол contact@mlw.mn имэйл болон 70115454 утсаар холбогдоно уу.
2. Замын-Үүд суманд вирусийн тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-руу Эрээн- Замын-Үүдийн боомтоор ачаа тээврийн хэрэгслийг хүлээж авахгүй байгаатай холбоотой УОК-н 11 сарын 23-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Хятадын талаас тавьж буй шаардлагын дагуу улс хоорондын тээвэрлэлтийг яаралтай хэвийн зохион байгуулалтад оруулахыг Зам Тээврийн Хөгжлийн сайдад үүрэг болгосон ба үүний хүрээнд Эрээн боомтын тусгаарлалтын бүсэд 30 хоногийн хугацаанд 50 жолоочийг байрлуулан ажиллуулж, хил хооронд ачаатай болон ачаагүй автомашинуудыг тээвэрлүүлэх шийдвэр гарсан ба уг 50 жолоочийг шаардлагын дагуу бэлтгэх, бүрдүүлэх ажил хийгдэж эхэлсэн байна.
3. Гаалийн Ерөнхий Газраас шийдвэрийн 2-с дээш олон хүлээн авагчтай түүвэр ачаа, импортын автомашин болон хувь хүний ачаанаас бусад төрлийн ачааны гаалийн бүрдүүлэлт, олголтыг халдвар хамгаалалтын дэглэмийн дор хийж байгаа тул үйлчлүүлэгч та бүхэн гааль дээр ирсэн ачаа бараагаа яаралтай авахад анхаарч бидэнтэй хамтарч ажиллана уу.