Тээврийн баримт бичгүүд

Blog Single

1. Далайн тээврийн бичиг баримт/Bill Of lading

Bill of Lading нь үндсэн 3 үүрэгтэй. 

  1. Бараа ачигдсан тухай баримт /Confirmation of shipment/
  2. Гэрээний нотолгоо (evidence of the transport agreement) 
  3. Ачаа эзэмшлийн эрхийн бичиг (document of title or title of ownership)    

MASTER BILL /HOUSE BILL OF LADING


Blog Single

1) Агентын хаяг 

2) Хүлээж авах агентын хаяг

  • Booking No.- усан онгоцонд өгсөн захиалгын дугаар
  • Seaway bill: Тухайн биллний хатуу дугаар 
  • Notify party: Ачааны жинхэнэ хүлээн авагч/эсвэл Монгол агентыг хаяг холбоо барих утас
  • Place of receipt: Ачаа гарсан боомт 
  • Port of Loading: Ачаа гарсан боомт 

Жишээ нь: Transit clause: “cargo in transit to Mongolia via Xin gang China under Cnee's risk and account" must be shown in the goods description of MBL and carrier's manifest. 

Gross weight: ачааны бохир жин

Measurement: ачааны нийт хэмжээ нийт хэдэн куб.м ачаа

Freight and charges: Далайн тээврийн хөлсийг хаана төлсөн талаар тэмдгэлгээг оруулж өгнө 

Date at: Тухайн чингэлэг усан онгонд ачигдсан өдрийн оруулж өгнө 

2. Агаарын тээврийн бичиг баримт /Airway Bill Of lading

АIRWAY BILL НЬ ДАРААХ ҮҮРЭГТЭЙ 

  • Тээврийн гэрээ (Contract of Carriage)
  • Барааг хүлээн авсан  нотолгоо (evidence of Receipt of goods) 
  • Тээврийн баримт (Freight Bill)
  • Даатгалын гэрчилгээ (Certificate of Insurance)
  • Гаалийн мэдүүлэг(Customs declaration)          
  • Агаарын тээврийн билл нь Non-Negotiable байдаг бөгөөд билл дээрх хүлээн авагчид шууд олгогдож болдог онцлогтой
  • Билний дугаар 11 оронтой тооноос бүрддэг бөгөөд энэ дугаараар захиалга хийх,  ачааны байршлыг тодорхойлох боломжийг олгодог.
  • Shipper’s Name and address: Илгээгчийн албан ёсны нэр хаяг /Тухайн ачааг илгээж буй агентын албан ёсны нэр хаяг 
  • Consignee’s Name and address: Хүлээн авагчийн албан ёсны нэр хаяг /Тухайн ачааг хүлээж авч буй агентын албан ёсны нэр хаяг 
  • Issuing Carrier’s agent: Билл бичиж буй агентын нэр Жишээ нь: MIAT
  • Agent’s IATA code: Агентын IATA код
  • Airport of departure: Ачааг гарч буй терминалын нэр. Жишээ нь: CHINGGIS KHAAN AIRPORT ULN
  • TO: ачаа хүрэн терминал: ICN- Incheon Korea 
  • Chargeable weight: Ачааны оврын жин
  • Rate: Агаарын тээврийн хөлс-1 кг-д ногдож буй зардал
  • Total: Нийт тээврийн хөлс 
  • Nature and Quantity of goods: Ачааны нэр төрөл болон баглаа боодлыг талаар мэдээлэл 
  • Other charges: Тээврийн бусад зардал
  • Signature of shipper: Тухайн ачааг гаргаж буй агентын тэмдэглэгээг оруулж өгнө 
  • Date and place: Ачаа хөрөх өдөр, терминалын нэр болон билл бичсэн хүний нэр

3. Авто тээврийн бичиг баримт /CMR

Blog Single

CMR-г Илгээгч өөрөө бөглөж болохоос гадна, тээвэрлэгч юм уу, тээвэр зохион байгуулагч энэхүү баримтыг үйлдэж болно. Гэсэн хэдий ч мэдээллийн үнэн зөв байдлыг илгээгч баталгаажуулж тамга дарж гарын үсэг зурдаг.

Тээвэрлэгч тал ачааг бүрэн бүтэн хүлээн авсан болохоо баталгаажуулж гарын үсэг зурж баталгаажуулдаг.

Хүлээн авагч ачааг бүрэн бүтэн хүлээн авсан авсан бол уг баримт дээр гарын үсэг зурж тамгалан өгдөг ба энэ нь ачаа хүргэгдсэн баталгаа болдог.

  1. Илгээгчийн мэдээлэл- ачааны жинхэнэ илгээгч
  2. Ачааны хүлээн авагчийн мэдээлэл- ачааны жинхэнэ хүлээн авагч
  3. Ачаа буух газар
  4. Ачаа гарсан газар 
  5. Ачааг дагалдаж буй бичиг баримтыг жагсаалт
  6. 10 Ачааны мэдээлэл
  7. Ачааны байрын тоо
  8. Ачааны баглаа боодлын талаар мэдээлэл 
  9. Ачааны нэр  болон 
  10. HS code
  11. Ачааны бохир жин
  12. Ачааны нийт хэмжээ, куб.м-ээр 
  13. Илгээгчийн тусгай тэмдэглэл 
    16.    Тээврийн компанийн мэдээлэл 
    17,18 Шаардлагатай тохиолдолд бөглөнө 
    19.    Тээврийн хөлсний талаар мэдээлэл /ихэнх тохиолдолд бөглөгдөхгүй/ 
    23. Тээвэр зуучийн тамга
    24. Ачааг авсны дараа хүлээн авагч тамга дарах хэсэг
    25. Тээврийн хэрэгслийн мэдээлэл, машин болон чиргүүлийн дугаар
     

TIR CARNET

Blog Single

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гаалийн бүрдүүлэлтийн маягт: 

  • Барааг явуулж байгаа орноос эхлэн бичнэ
  • Дамжин өнгөрч буй болон барааг хүлээн авч байгаа орнуудын хувьд давхар гаалийн мэдүүлэх бөглөх шаардлагагүй
  • Ачааны лац ломбо хөдлөөгүй эсэхийг шалгана
  • Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгана.
  • Карнет нь дамжин өнгөрөх орнуудын тооноос хамааран 4,6,14 эсвэл 20 хуудастай байж болно.
  • Карнет тус бүр нь дамжин өнгөрч буй орны гаалийн татвар, төлбөрийг төлөх олон улсын баталгаа бөгөөд баталгааны хэмжээ 50 000$-аас хэтрэхгүй байна.

Нүүр хуудас дээр зөвхөн машин болон чиргүүлийн дугаарын оруулж өгнө. 

1-р хуудас: 

  1. Илгээж буй газрын нэр 
  2. Машин болон чиргүүлийн дугаар 
  3. Машины компаний тамга 
  4. Илгээж буй улсын нэр 
  5. Хүлээж авч буй улсын нэр 
  6. Дагалдах бичиг баримтын жагсаалт 
  7. Нийт байрын тоо 
  8. Ачааны нэр болон HS код
  9. Ачааны бохир жин 
  10. Хүрэх газрын гаалийн талбайн нэр
  11. Хамгийн эхний хийлийн гаалийн нэр 
  12. Машины компаний тамга 

Авто тээврийн бичиг баримт /SMGS

Blog Single

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭРЛЭЛТЭНД

#1 (Падааны эх хувь) 

Илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж хуудас #5 ба ачааны хамт хүлээн авагчид олгодоно.

#2 (Замын хүснэгт)

Илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж очсон замд үлдэнэ

#3 (Падааны хуулбар) Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсаны дараа илгээгчид олгогдоно

#4 (Ачаа олгох хуудас)

Илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж очсон замд үлдэнэ

#5 (Ачаа ирсэн тухай мэдэгдэх хуудас)

Илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж хуудас #ба ачааны хамт хүлээн авагчид олгодоно.

ДОТООД ТЭЭВЭРЛЭЛТЭНД

Blog Single

Төмөр замаар орон нутгийн харилцаанд ачааг тээвэрлэх тээврийн үндсэн бичиг баримт дараах баримтуудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Падаан
  2. Замын хүснэгт
  3. Орлох падаан
  4. Вагон хуудас

Тээврийн бичиг баримт засвартай балласан байж болохгүй

4. ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН БИЧИГ БАРИМТЫН /НАКЛАД

  1. Илгээгчийн албан ёсны нэр хаяг / ачаа илгээж буй агентын хаяг 
  2. Хүлээн авагчийн албан ёсны нэр хаяг / ачаа хүлээн авч буй агентын хаяг 
  3. Илгээж буй өртөө
  4. Илгээгчийн тусгай тэмдэглэл болон хэний эзэмшлийн чингэлэг/вагон болох талаар оруулж болно 
  5. Хүлээж авах өртөөний код 
  6. Дамжин өнгөрөх өртөөнүүдийн нэр болон код 
  7. Вагоны дугаар
  8. Ачааны мэдээлэл ачааны нэр болон HS code
  9. Баглаа боодлын мэдээлэл
  10. Байрын тоо
  11. Нийт жин: ачааны бохир жин болон чингэлгийн жин
  12. Лацны дугаар 
  13. Төмөр зам-д тооцоо хийх агентын нэр хаяг 
  14. Дагалдаж буй бичиг баримтын жагсаалт 
  15. Дамжин өнгөрөх өртөөнүүдийн нэр болон код