Монложистикс Ворлдвайд ХХК харилцагчдаа дэмжин зарим үйлчилгээгээ ҮНЭГҮЙ болголоо

Blog Single

Монложистикс Ворлдвайд ХХК үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн хаалганаас хаалга үйлчилгээг хүргэх зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 9-ны өдрөөс эхлэн тээврийн захиалга өгсөн ачаанд дараах нэр төрлийн үйлчилгээгээ үнэ төлбөргүй болголоо. Үүнд:

1. Монгол улсын бүх гаалийн боомтуудад импорт болон экспортын Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг дараах шаардлагыг хангасан бол ҮНЭГҮЙ болгох.

Үйлчилгээний нөхцөл

  • Монложистикс Ворлдвайд ХХК-д захиалга өгч тээвэрлүүлсэн байх

2. Монгол улсын бүх гаалийн боомтуудад импортын болон экспортын тээвэрлэлт тус бүрд 50 хүртэл нэр төрөл барааны Гаалийн мэдүүлэг шивэлтийн үйлчилгээг дараах шаардлагыг хангасан бол ҮНЭГҮЙ болгох

Үйлчилгээний нөхцөл

  • Монложистикс Ворлдвайд ХХК-д захиалга өгч тээвэрлүүлсэн байх
  • Гаалийн бүрдүүлэлт тус бүр 50 хүртэл нэр төрлийн барааны мэдүүлэг шивэлтийн зардал үнэгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд үндсэн тарифын дагуу тооцно.

3. Улаанбаатар хотод импортын тээвэрлэлтээр ирсэн жижиг илгээлт /Air, LCL, LTL, Train, Multimodal/-ийн хүргэлтийн үйлчилгээг дараах шаардлагыг хангасан бол ҮНЭГҮЙ болгох

Үйлчилгээний нөхцөл

  • Монложистикс Ворлдвайд ХХК-д захиалга өгч тээвэрлүүлсэн байх
  • УБ хот дотор заагдсан цэг/ Баруун цэг-Хуучин 22н товчоо, Зүүн цэг-Баянзүрхийн товчоо, Урд цэг- Буян-Ухаа 2 хороолол, Хойд цэг-7 буудал /-с хэтрэхгүй байх
  • Ачааны хэмжээ нэг удаагийн захиалгад 2 куб метер, 2 тонн-с хэтрэхгүй байх нэгж хайрцагны хэмжээ 2м*1.1 м*1.1 мм  /Урт*Өргөн*Өндөр/ хэмжээнээс хэтрэхгүй байх
  • Хүргэлтийн үйлчилгээ нь жирийн ачаанд хамааралтай /Аюултай, химийн болон температурын тохируулгатай ачаа хамаарахгүй/
  • Ачааг хот дотор тээвэрлэлтэд хүлээн авснаас хойш ажлын 8 цагийн дотор хүргэнэ.