ЦАХИЛГААН БАРАА ТЭЭВЭРЛЭХ 5 ЗӨВЛӨМЖ

Blog Single

Цахилгаан бараа нь хамгийн өндөр өртөгтэй ачааны нэг юм. Нэхмэл эдлэл гэх мэт ердийн эд зүйлсийг тээвэрлэхээс ялгаатай нь цахилгаан бараа бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд тээврийн үйлчилгээг ашигладаг тээвэр зуучуудад өвөрмөц бэрхшээлтэй тулгардаг. Хөдөлгөөн, температур, тэр ч байтугай g хүч нь өнөөгийн цахилгаан төхөөрөмжүүдийн эмзэг бүрэлдэхүүн хэсгүүдийг сүйрэлд хүргэж болзошгүй юм. Гэсэн хэдий ч та алсын хараатай, төлөвлөлт хийснээр эдгээр эмзэг бүтээгдэхүүнийг санаа зоволгүйгээр аюулгүйгээр дахин дахин тээвэрлэж болно. Харилцагч та бүхний үнэ цэнэтэй ачааг гэмтэхээс сэргийлэх 5 тээврийн зөвлөгөөг хүргэж байна.

1. Батарейг хамгаалах

Бараг бүхий л цахилгаан төхөөрөмжүүд дахин цэнэглэх боломжтой. Lithium-ion батарей нь өндөр технологийн бүтээгдэхүүнд ашиглагддаг бөгөөд энгийн баттерейтэй харьцуулахад хүчин чадлын хувьд өндөр байдаг. Баттерейний хүчин чадал ихсэх тусам тээвэрлэлтийн хариуцлага нэмэгдэх шаардлагатай. Агаарын тээвэр нь энэ төрлийн батарей тэсрэх, дэлбэрэх аюулыг нэмэгдүүлдэг. Тиймээс батарейг цахилгаан төхөөрөмжөөс салгаж тусад нь тээвэрлэдэг. Батарейг тээвэрлэхдээ тус бүрийг нь цахилгаан дамжуулдаггүй материалаар ороож баглах шаардлагатай. Ингэснээр аливаа тэсрэх, дэлбэрэх аюулаас хамгаалах боломжтой болно.

2. Эмзэг, тусгай ачаа

Бүх цахилгаан барааг нэг ижил аргаар тээвэрлэх боломжгүй. Тухайн цахилгаан бараанд амархан эвдрэх боломжтой эмзэг хэсэг байгаа бол түүнийг гэмтээхээс сэргийлж тусад нь баглаа боодол хийн тээвэрлэж эрсдэлээс хамгаалаарай.

Бүтээгдэхүүн нь g-хүчний өндөр түвшинд өртөмтгий байж болно. Үнэндээ бараг бүх цахилгаан бүтээгдэхүүн "g-хүчин зүйл" -тэй байдаг. Шинжлэх ухааны болон эмзэг нисэхийн төхөөрөмжүүд нь 15-25 хоорондох хамгийн бага g хүчин зүйлтэй байдаг бол хавтгай дэлгэцийн дундаж зурагтад 60-85 хооронд байдаг буюу "дунд зэргийн хэмжээтэй" гэж үздэг. Энэ тоо бага байх тусам төхөөрөмжүүдийг g-хүчнээс хамгаалах нь илүү чухал.

Зарим цахилгаан бараа нь EMI / RF давтамжид мэдрэмтгий байдаг. Энэ тохиолдолд барааг хамгаалахын тулд хөнгөн цагаан материалаар хамгаална. Хэрэв хамгаалж чадахгүй бол уг барааг ашиглах боломжгүй болох аюултай.

Цахилгаан бараагаа тээвэрлэхийн өмнө үйлдвэрлэгчидтэй холбогдож эмзэг хэсгүүдтэй эсэх, тээвэрлэлтэд анхаарах шаардлагатай зүйлсийг зайлшгүй тодруулж байх нь таны үнэ цэнэтэй ачааг аюулгүй зорьсон газраа хүрэхэд тусална.

3. Баглаа боодол

Цахилгаан барааг тээвэрлэхэд баглаа боодол тэр дундаа баглаа боодлын материал тун чухал. Чанар муутай материалаар баглаа боодлыг хийх нь богино холболт үүсгэх аюултай байдаг. Тиймээс ямар төрлийн бараанд ямар материал сонгох тал дээр маш болгоомжтой хандаарай.

Цаасан хайрцаг:

Цаасан хайрцаг хаа сайгүй байдаг түгээмэл баглаа боодлын төрөл. Гэхдээ цахилгаан барааг тээвэрлэх гэж байгаа бол атираат хайрцгийг сонгоорой /corrugated cartons/. Энэ хайрцаг нь гадна болон дотор талдаа давхаргатай, дотор нь зөөлөвч хийж өгснөөр энгийн цаасан хайрцагтай харьцуулахад илүү бат бөх, дахин ашиглах боломжтой юм.

Дүүргэгч /Filler/

Ихэнх цахилгаан бараа өвөрмөц хэлбэртэй. Хэдий бараа тань үйлдвэрээсээ баглаа боодолтой ирж байгаа ч чингэлэгт ачих үед хоосон зай үргэлж бий болдог. Энэ нь таны ачаа тэрхүү хоосон зайд шилжих, унах цаашлаад гэмтэх аюултай. Чингэлгийн хоосон зайг дүүргэх олон арга зам бий:

  • Агаарын дэр /Air pillow/
  • Хийн бөмбөлөг /Bubble wrap/
  • Газрын самар /Packing peanut/

Цаасыг дүүргэгчээр ашиглах боломжгүй учир нь цаас хэлбэр дүрсээ хадгалахдаа чадваргүй.

4. Дүрэм журам

Цахилгаан барааны тээвэрт ялангуяа олон улсын тээвэрт дагаж мөрдөх дүрэм журмууд байдаг. Тухайн цахилгаан барааг тээвэрлэх стандартуудыг дагаж мөрдөхгүй бол таны бараа зорьсон газраа хүрэхгүй байх эрсдэлтэй. Таны барааны баталгаат хугацаа, тээвэрлэлтийн горим зэрэг нь тээвэрлэлтийн стандартыг зөрчихөөргүй байх шаардлагатай. Улс орон бүрийн тавьдаг шаардлагууд ялгаатай байдгийг ойлгож тээвэр зуучтайгаа хамтран ажиллахыг зөвлөе.

5. Даатгал

Томоохон тээврийн компаниудын хувьд аюулгүй байдал нэн чухал байдаг тул хариуцлагатай найдвартай байдаг. Гэсэн хэдий ч давагдашгүй хүчин зүйлийг мартаж болохгүй. Тиймээс өндөр үнэ бүхий эмзэг ачаанд даатгал өндөр ач холбогдолтой. Тээвэр зууч тань даатгалын үйлчилгээ санал болгосон ч та нэмэлт даатгалд хамрагдах боломжтой.

Нэмэлт зөвлөмж:

Хэрэв цахилгаан бараа тань нэмэлт болон дагалдах хэрэгсэлтэй бол /цэнэглэгч, залгуур гэх мэт/ нэмэлт хэрэгсэл бүрийг тусад нь баглах хэрэгтэй. Ингэснээр дагалдах хэрэгсэл бүрийг таних, тоо ширхгийг тодорхойлоход хялбар бөгөөд тээвэрлэлтийн явцад нэмэлт хэрэгсэл тань гэмтэх, хоорондоо холилдох, орооцолдох зэрэг эрсдэлээс хамгаалах юм.