Эхлэл хуудас

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, харилцагчид та бүхний амрыг эрэн мэндчилэхийн ялдамд манай компанийн цахим хуудсаар зочлохыг урьж байна!

“Монложистикс Ворлдвайд” ХХК-ийн нэрийн хуудсыг бичилцэж байгаа, бидний хамгийн үнэтэй баялаг болох үйлчлүүлэгч, харилцагчид та бүхэндээ манай хамт олон ямагт талархаж байдаг билээ. Үйлчлүүлэгчийнхээ хүсэл шаардлагад нийцсэн тээвэр ложистикийн чанартай үйлчилгээг үзүүлэх нь бидний эрхэм зорилго бөгөөд олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа нь бидний хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл юм. Бидний 10 жилийн туршид бүтээсэн ололт амжилтыг та бүхний оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд таны итгэл найдвар, дэмжлэг туслалцаанд тулгуурласан харилцан хамтын ажиллагаа нь эх орны минь хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт бид итгэдэг.

Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал А.Одгэрэл