Эхлэл хуудас

  Химийн болон аюултай ачаа тээвэр

Бид химийн болон аюултай ачааны тээвэрлэлт, ложистик үйлчилгээг тухайн бараа бүтээгдэхүүний онцлог, шинж чанар, тээвэрлэлтийн нөхцөл, технологи, дамжин өнгөрүүлэх улс орнуудын болон Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах шаардлага, дүрэм журам, стандартын хэв хэмжээнд нийцүүлэн амжилттай зохион байгуулж ирсэн баялаг туршлагатай билээ.

Химийн болон аюултай ачааны сав баглаа боодлын стандарт, экспортлох, импортлох, дамжуулан өнгөрүүлэхэд бүрдүүлэх баримт бичгүүдийн иж бүрдэл тус бүр нь тухайн ачаа барааны шинж чанар онцлог болон тээвэрлэлтэнд тавигдах шаарлага зэргээс хамааран харилцан адилгүй байх бөгөөд аюулгүй байдлын стандартыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэв хэмжээнд нийцүүлэн бүх төрлийн тээвэрлэлтэнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чандлан баримтлах нь чухал байдаг.

Иймд химийн болон аюултай ачааны тээвэрлэлт нь тусгай дүрэм журмын дагуу зохион байгуулагдаж цогц байдлаар ложистик шийдлүүд шаардагдах үйлчилгээ бөгөөд манай тусгайлан бэлтгэгдсэн, туршлагатай баг эрхэм үйлчлүүлэгч харилцагч та бүхний хэрэгцээ шаарлдагад нийцүүлэн мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.

Аюултай ачааг дор дурьдсан төрөл ангилалд хуваана

  • 1 дүгээр ангилал - Тэсэрч дэлбэрэх бодисууд;
  • 2 дугаар ангилал - Шахсан хий, даралтаар хадгалсан уусмалууд;
  • 3 дугаар ангилал - Амархан гал авалцах шингэнүүд;
  • 4 дүгээр ангилал - Амархан гал авалцах бодис, биет материалууд;
  • 5 дугаар ангилал - Хүчиллэг бодисууд;
  • 6 дугаар ангилал - Хортой болон халдвар тараах бодисууд;
  • 7 дугаар ангилал - Цацраг идэвхит бодисууд;
  • 8 дугаар ангилал - Идэмхий болон зэврээх бодисууд;
  • 9 дүгээр ангилал - Бусад хорт бодисууд.