Үндсэн үйлчилгээ
- Экспортын тээвэр
- Авто тээвэр
- Агаарын тээвэр
- Төмөр замын тээвэр
- Далайн тээвэр
- Техник тоног төхөөрөмж, төслийн ачаа
- Транзит ачааны тээвэр
- Тусгай нөхцөл шаардсан ачааны тээвэр
- Холимог ачааны тээвэр
- Цуглуулбар ачааны тээвэр
- Олон Улсын ачаа тээшний вагон тээвэр
- Химийн болон аюултай ачаа тээвэр
- Олон улсын шуудан илгээмж
Бусад үйлчилгээ
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага (Supply chain management)-ын гол зорилго нь өндөр чанартай бүтээгдэхүүнийг зөв хэрэглэгчид нь зөв цагт нь хамгийн бага зардлаар хүргэхэд байдаг.
Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цуглуулбар ачааны тээврийн үйлчилгээг санал болгодог ба энэхүү үйлчилгээгээрээ зах зээлд хэдийнэ танил болсон бөгөөд Ази, Европ, Австрали, Америк тивийн бүх улсаас Монгол руу чингэлгээр болон авто машинаар тогтмол хуваарийн дагуу цуглуулбар ачааны тээврийг зохион байгуулж байна. Үүнд:
LTL Цуглуулбар ачааны машин тээвэрлэлт
- Европын орнуудаас Германы Берлин, Чехийн Оломоуц, Литвийн Вильнюс дахь агуулахад ачааг цуглуулан 7-10 хоног тутамд Монгол руу TIR carnet олон улсын гаалийн дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл бүхий авто машинаар тээвэрлэн 14-18 хоногт Улаанбаатарт хүргэдэг.
- ОХУ-с Хиагт/ Алтанбулаг боомтоор дамжуулан бүх төрлийн цуглуулбар ачааг түргэн шуурхай тээвэрлэнэ.
- БНХАУ-н бүх хотоос Шанхай, Гуанжоу, Тяньжин, Бээжин, Эрээн дэх агуулахад ачааг цуглуулан 7-10 хоног тутам Улаанбаатар руу авто машинаар тээвэрлэдэг.
LCL Цуглуулбар ачааны чингэлэг тээвэрлэлт
- Ази, Америк, Австрали, Европын орнуудаас агаар болон далайгаар тээвэрлэгдэн ирсэн транзит болон Солонгосын экспортын ачааг Инчон боомтод цуглуулж, чингэлэгт шилжүүлэн ачна. Чингэлэг нь Инчон боомтоос долоо хоног тутам хөдөлж, Улаанбаатарт 5-7 хоногт ирдэг.
- Европын орнуудаас Германы Берлин дахь агуулахад ачааг цуглуулан 10-14 хоног тутам Улаанбаатар руу чингэлэг тээвэр зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатарт 21-25 хоногт ирдэг.
- БНХАУ-н бүх хотоос Шанхай, Гуанжоу, Тяньжин, Бээжин, Эрээн дэх агуулахад ачааг цуглуулан 7-10 хоног тутам Улаанбаатар руу чингэлэг тээвэр зохион байгуулдаг.
- Хонг Конгоос Улаанбаатар руу 7-10 хоног тутам цуглуулбар ачааны чингэлэг тээврийг зохион байгуулж, 20-22 хоногт тээвэрлэгдэн ирдэг.