Түүвэр эсвэл цуглуулбар ачаа тээвэрлэлт гэдэг нь тухайн хэрэглэгчийн ачаа бүтэн чингэлэг дүүрэхгүй мөн агаараар тээвэрлэхэд овор хэмжээ болон зардлын хувьд өндөр байгаа тохиолдолд өөртэйгөө адил нөхцөл байдалтай хэрэглэгчтэй хамтран ачаагаа тээвэрлэхийг хэлнэ. Олон улсад түүвэр ачаа тээврийг LTL болон LCL тээвэрлэлт гэдэг . Ийм төрлийн ачааг тусгайлан тавцанд тавих, тусад нь хайрцаглах байдлаар бусад ачаатай болон дангаар нь тээвэрлэдэг.
- LCL гэдэг нь “Less than a Container Load” гэсэн англи үгийн товчлол бөгөөд дангаараа бүтэн чингэлэг хүрэхээргүй ачаа буюу задгай ачаа гэдэг утгаар ашиглагддаг.
- LTL тээвэрлэлт гэдэг нь латинаар “Less than truck load” буюу ачааны машины тээвэрлэх хэмжээнээс бага ачааг тээвэрлэх үед энэхүү нөхцөлийг сонгодог
LTL Цуглуулбар ачааны машин тээвэрлэлт
Европын орнуудаас Германы Берлин, Чехийн Оломоуц, Литвийн Вильнюс дахь агуулахад ачааг цуглуулан 7-10 хоног тутамд Монгол руу TIR carnet олон улсын гаалийн дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл бүхий авто машинаар тээвэрлэн 14-18 хоногт Улаанбаатарт хүргэдэг.
ОХУ-с Хиагт/ Алтанбулаг боомтоор дамжуулан бүх төрлийн цуглуулбар ачааг түргэн шуурхай тээвэрлэнэ.
БНХАУ-н бүх хотоос Шанхай, Гуанжоу, Тяньжин, Бээжин, Эрээн дэх агуулахад ачааг цуглуулан 7-10 хоног тутам Улаанбаатар руу авто машинаар тээвэрлэдэг.
LCL Цуглуулбар ачааны чингэлэг тээвэрлэлт
Ази, Америк, Австрали, Европын орнуудаас агаар болон далайгаар тээвэрлэгдэн ирсэн транзит болон Солонгосын экспортын ачааг Инчон боомтод цуглуулж, чингэлэгт шилжүүлэн ачна. Чингэлэг нь Инчон боомтоос долоо хоног тутам хөдөлж, Улаанбаатарт 5-7 хоногт ирдэг.
Европын орнуудаас Германы Берлин дахь агуулахад ачааг цуглуулан 10-14 хоног тутам Улаанбаатар руу чингэлэг тээвэр зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатарт 21-25 хоногт ирдэг.
БНХАУ-н бүх хотоос Шанхай, Гуанжоу, Тяньжин, Бээжин, Эрээн дэх агуулахад ачааг цуглуулан 7-10 хоног тутам Улаанбаатар руу чингэлэг тээвэр зохион байгуулдаг.
Хонг Конгоос Улаанбаатар руу 7-10 хоног тутам цуглуулбар ачааны чингэлэг тээврийг зохион байгуулж, 20-22 хоногт тээвэрлэгдэн ирдэг.
BULK буюу задгайгаар тээвэрлэх цуглуулбар ачаа
Задгайгаар тээвэрлэх цуглуулбар ачаа нь ихэнхдээ тээвэрлэлтийн баглаа боодол хийгдэх боломжгүй, их хэмжээгээр савлагдсан, овор, жин ихтэй чингэлэгт хэмжээгээр багтахгүй ачааг задгайгаар ямар нэгэн бүхээггүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж ирдэг ба бараанууд нь шуудайтай нунтаг, шингэн, тос, үр тариа, хайрга, нүүрс гэх мэт байдаг
Цуглуулбар ачаанд хэрэглэгддэг нэр томьёонууд
- R/T буюу Revenue Ton гэсэн үгийн товчлол ачааг тээвэрлэх хэмжлийн талаар тайлбарласан нэр томьёо бөгөөд хэрвээ ачааны жин тонн овроосоо их тохиолдолд жин дээр үндэслэж тээврийн үнэ тооцогдох юм. Жишээ нь: 1 RT = 1 tonne or 1 m.
- W/M Weight or Measurement гэсэн үгийн товчлол ба мөн дээрхийн адил ачааны жин хэмжээг харьцуулан аль их дээр үндэслэн тээврийн зардал тооцох юм.
- CBM/M3 гэдэг нь cubic meter гэсэн утгатай үг ба ачааны оврын хэмжээг зааж байгаа юм.
- Хойгуур Европоос явж байгаа тээвэр дээр 1м3=235кг, түүвэр чингэлэг 1м3=333кг р тооцогдоно