Нэг гэрээгээр хоёр ба түүнээс дээш тээврийн хэрэгсэл ашиглан хийгддэг тээврийг холимог
тээвэр гэх бөгөөд манай орны газар зүйн байршлын онцлог, зам харилцаа дэд бүтцийн
хязгаарлагдмал байдлаас хамаарч дэлхийн бусад улс орнуудтай хийгдэх экспорт,
импортын ихэнх тээвэрлэлт холимог тээвэрлэлтээр зохион байгуулдаг онцлогтой.
Холимог тээвэр нь маш олон давуу талтай бөгөөд таны ачааг аюулгүй бөгөөд түргэн
шуурхай тээвэрлэх боловч зардлын хувьд давуу байх боломжгүй. Хүрэх зай урт байх тусам
холимог тээврийг сонгох нь тээврийн хугацааг багасгахад ач холбогдолтой. Учир нь
тээврийн хэрэгсэл бүрд давуу ба сул талууд байдаг бол холимог тээврийг ашиглах үед
тээврийн хэрэгслүүдийн давуу байдлыг ашиглан сэлгэх байдлаар хугацаа хэмнэдэг байна.
Жишээ нь далайгаар тээвэрлэх ачааг боомт хүртэл авто замаар тээвэрлэж далайн нэг
эргээс нөгөө эрэгт байрлах боомтод шилжүүлэхдээ төмөр зам ашиглах гэх мэтээр холимог
тээврийг ашигладаг. Таны ачааны хэмжээ, онцлог байдлаас шалтгаалан тээврийн
хэрэгслийг сонгох боломжтойгоороо мөн давуу талтай.
Холимог тээврийн төрөл
Холимог тээврийг илүү сайн тодорхойлохын тулд хамгийн олон түгээмэл хийгддэг хослолыг авч үзье.
Далай болон авто тээвэр
Хамгийн түгээмэл холимог тээврийн төрөл бол далай болон авто тээврийн хослол бөгөөд ачаа тодорхой нэгэн боомтод ирсний дараа нэрлэсэн газар хүртэл ихэвчлэн авто замаар тээвэрлэгддэг.
Төмөр зам болон авто тээвэр
Хэдий төмөр замын өргөн сүлжээ тархсан ч гэлээ тодорхой цэг хүртэл төмөр замаар тээвэрлэх нь боломжгүй тул авто замыг хослуулах шаардлага гардаг.
Холимог тээвэрт ашиглагддаг чингэлгийн төрөл
Олон төрлийн тээврийн хэрэгсэл сольж байгаа тохиолдолд ачааг аль болох түргэн, жигд
шилжүүлэх шаардлага гарна. Энэ үед танд чингэлэг хэрэгтэй бөгөөд ачааг чингэлэгт
ачсан тохиолдолд дараагийн тээврийн хэрэгсэлд шилжихдээ дахин тээвэрлэх, баглаа
боодол хийх шаардлагагүй гэсэн үг юм.
Аюултай ачааг холимог тээврээр тээвэрлэх
Аюултай ачааг тээвэрлэх зөвлөмж, зааврууд тээврийн хэрэгсэл бүрд өөр байдаг тул дамжих тээврийн хэрэгсэл бүрд тохирсон аюулгүй байдлын дүрмийг баримталж, шаардлагатай бичиг баримт бүрийг бүрэн бүрдүүлсэн байхыг шаарддаг.