Хүнд тоног төхөөрөмжийг хэмжээ, жингээр нь тодорхойлдог. Трактор, кран, өргөгч, аж үйлдвэрийн томоохон тоног төхөөрөмж гэх мэт машин механизмыг хүнд тоног төхөөрөмж гэнэ. Энэ төрлийн тоног төхөөрөмжийг тээвэрлэхэд тусгай ур чадвар шаардагддаг энэ төрлийн тээврээр мэргэшсэн мэргэжлийн хүмүүст даатгах шаардлагатай.
Хүнд тоног төхөөрөмжийг тээвэрлэхэд юуг анхаарах вэ?
Хүнд тоног төхөөрөмжийг тээвэрлэх зөвлөмж
Хүнд тоног төхөөрөмж тээвэрлэх эхний бөгөөд хамгийн чухал алхам бол жин, хэмжээсийг нарийн тодорхойлох. Жин, хэмжээсийн мэдээлэл нь тухайн ачааг тээвэрлэхэд ямар төрлийн ачааны машин хэрэгтэй болох, таны ачаа ямар ангилалд багтахыг тодорхойлоход тусалдаг. Аль болох нарийвчлалтай байх тусмаа үнийн саналыг тодорхойлоход туслах болно.
Хүнд тоног төхөөрөмжийн баглаа боодол
Тээвэрлэлтээс өмнө та тоног төхөөрөмжөө ачилт хийх явцад тулгарах тааламжгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Аливаа зохисгүй сав баглаа боодол нь ачааны эвдрэл гэмтэлд хүргэж улмаар тооцоолоогүй зардал гарахад хүргэдгийг анхаараарай. Хэрэв та ачаагаа хайрцагт хийх боломжгүй бол тавиур дээр бэхэлгээний туузаар бэхлэх боломжтой. Мөн ачааны аюулгүй байдлыг хангах үүднээс зөөлөвч, булан, хөнжил, хүнд даацын картон, тууз гэх мэтийг ашиглах хэрэгтэй.
Хэрхэн тээвэрлэх вэ?
Баглаа боодлоо сонгосны дараа тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхдээ доорх
асуултуудад хариулаарай:
Тээвэрлэгчээ хэрхэн сонгох вэ?
Хүнд тоног төхөөрөмжийн тээвэр нь бусад тээвэртэй харьцуулахад маш онцлог учраас туршлагатай мэргэжлийн байгууллагаар тээвэрлэгчээ сонгох хэрэгтэй. Манай компанийн хувьд 16 жилийн туршлагатайгаас гадна дэлхийн 190 гаруй орны найдвартай тээвэрлэгч агентуудтай хамтран ажилладаг тул та манайд тээврээ даатгаарай.