Инкотермс 2020

Blog Single

Олон улсын худалдааны зөвлөл энэ оны 9 сард “Инкотермс 2020”-ийг баталсан байна. Инкотермсийн 3 үсэгний ач холбогдол ялгааг таньж мэддэггүйгээс цөөн хэдхэн нөхцөлүүд ашигладаг хэн бүхэн, тэр ч байтугай мэргэжлийнхэн хүртэл дахин суралцах шаардлагатайг олон улсын худалдааны зөвлөлөөс сануулсан байна. Учир нь шинэ Инкотермсд маш олон гайхмаар өөрчлөлтүүд орсон байна. 

 

“Инкотермс 2020” нь албан ёсоор 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөх бөгөөд худалдаа эрхэлдэг бүхий л төрлийн байгууллагууд, тээвэр зууч, тээвэрлэгчид гэх мэт нийлүүлэлтийн хэлхээнд оролцдог хүн бүр энэхүү шинэчлэлийн талаар зайлшгүй мэдэж байх нь чухал.

Шинэ өөрчлөлтүүдээс дурдвал:

  • FCA нөхцөлийн тээврийн дагалдах бичиг

  • CIF, CIP нөхцөлийн даатгалын нөхөн олговор

  • DAT нөхцөлийн нэрийн өөрчлөлт

  • Бүх нөхцөлүүдэд аюулгүй байдалтай холбоотой үүрэг хариуцлагын шинэчлэлорсон байна.

Хамгийн том өөрчлөлт нь харьцуулалтын хэрэгсэл бөгөөд энэ нь өөрт тохирсон зөв нөхцөлөө хурдан хугацаанд олоход тань туслахаас гадна хэн юу төлөх нь маш ойлгомжтой байдгаараа давуу талтай. Энэхүү хэрэглүүр нь Инкотермсийг ашиглахад илүү хялбар болгох бөгөөд мэргэжлийн бус хүмүүс ч ашиглах боломжтой гэдгийг онцолсон байна. 

Хэрэв та шинэ Инкотермсийг хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол Олон улсын Худалдааны танхимын албан ёсны цахим сургалтад хамрагдаж Инкотермс 2020 сертификат авах боломжтой бөгөөд та 7 төрлийн хичээлээс бүрдсэн цахим сургалтад дэлхийн хаанаас ч хэдийд ч хамрагдах боломжтой. 

Инкотермс 2020 сертификатыг 399$-р англи болон испани хувилбараар худалдаж авахаас гадна 429$ төлөөд цахим сургалтад хамрагдаж сертификат авах боломжтой. 

Хэрэв та худалдан авахыг хүсвэл олон улсын худалдааны зөвлөлийн веб хуудсанд хандан аваарай.

Худалдан авах