ИНКОТЕРМС 2020 АШИГЛАХ ТУХАЙ

Blog Single

ИНКОТЕРМС 2020 АШИГЛАХ ТУХАЙ

  • Инкотермсийг худалдааны гэрээнд ашиглаж байгаа бол товчилсон 3 үсэг заавал том үсгээр бичигдсэн байх ёстой.
  • Гадаад худалдааны гэрээнд Инкотермсийг ашиглахдаа Инкотермс 2010 эсвэл 2020-ийн алийг ашиглаж байгаа, мөн ямар нөхцөлийг ашиглахаа маш тодорхой тусгах шаардлагатай.
  • Инкотермс 2020-н 2010-с ялгагдах гол шинж чанар нь даатгалтай нөхцөлүүд дээр онцгой даатгах ёстой зүйлсийг нарийн зааж өгснөөр ялгаатай  байдаг

ИНКОТЕРМС 2020 АШИГЛАХ ҮЕД ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА

  • Далайгаар чингэлэг ачаа тээвэрлэхдээ нийтлэг FOB эсвэл CIF /зөвхөн далайн тээвэрт ашиглах нөхцөл/ нөхцөлийг FCA болон CIP /бүх төрлийн тээвэрт ашиглах нөхцөл/ нөхцөлүүдийн оронд ашигладаг. Энэ тохиолдолд экспортлогч тал өөрт шаардлагагүй эрсдийг хариуцах болдог. Жишээ нь: 2011 оны 3 дугаар сард болсон цунамигийн үед Sendai чингэлгийн терминал өртөж маш олон хүмүүсийн ачаа бараа гэмтэж, сүйдсэн. Энэ үед экспортлогч талууд Инкотермсийн буруу нөхцөлийг ашигласны улмаас дээрх хохирлыг барагдуулахаас өөр аргагүй байдалд орсон.
  • Газрын нэрийг тодорхой бус заасан байх. Жишээ нь: FCA Chicago- хэт том орон зайг заасан тодорхой цэг заагаагүй байна.
  • Худалдагч тал худалдан авагч улсын худалдааны татвар, элдэв төлбөрийн талаар сайтар судлалгүйгээр DDP нөхцөлийг ашиглах.
  • CIP, CIF нөхцөлийг ашиглахдаа даатгалын түвшинг тогтоолгүйгээр худалдааны гэрээтэй хүчээр тулгах- зарим тохиолдолд Инкотермсийн нөхцөл нь даатгалын хамгийн доод түвшинг хангахаар зохицуулагдсан байдаг.
  • Нэгээс олон тээвэрлэгч оролцож байгаа тохиолдолд эхний тээвэрлэгч дараагийн тээвэрлэгчдээ хариуцлагаа шилжүүлээгүйн улмаас ачаа бараа, алдагдах, гэмтэх эрсдэлтэй.
  • Ачаа ирэх үед терминалын төлбөрийг /TCH/ хэрхэн төлөхөө тохироогүй байх. Энэ тохиолдолд тээвэрлэгчдийн дадлага, туршлага харилцан адилгүй байдгаас шалтгаалан зарим тээвэрлэгч үйлчилгээний хөлсөнд терминалын зардлыг шингээдэг.