КОВИД 19” ЦАР ТАХАЛЫН ҮЕД ДГБ БОЛОН ДЭМБ - Н ХАМТРАН ГАРГАСАН БАРААНЫ АНГИЛЛЫН ЖАГСААЛТ
Дэлхий дахинд тархаад байгаа Коронавируст Халдвартай тэмцэх чиглэлээр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)
болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран (Ковид-19)-тай тэмцэхэд дэмжлэг болох эм, эмнэлгийн хэрэгсэл,
хамгаалалтын хэрэгсэл, хүнсний өргөн хэрэглээний барааны ангиллын жагсаалтыг шинэчилэн 2 дугаар хувилбарыг
2020 оны 4 дүгээр сарын 9-нд гаргасан.
Хоёрдугаар жагсаалтад Коронавируст Халдвар (COVID-19)-ыг илрүүлэх тест, амны хаалт, бусад хамгаалах хэрэгсэл,
эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний дотор хиймэл амьсгалын аппарат (ECMO (extracorporeal membrane oxygenation),
ариутгалын бодис зэрэг уг өвчинтэй тэмцэхэд нэн тэргүүний шаардлагатай бараанууд орсон.
Жагсаалт нь дараах долоон хэсгээс бүрдэнэ:
I ХЭСЭГ “Коронавируст Халдвар (COVID-19)-ыг илрүүлэх тест, оношилгоо хийх аппарат;
II ХЭСЭГ: Хамгаалах хэрэгсэл;
III ХЭСЭГ: Ариутгалын бодис, ариутгасан бараа;
IV ХЭСЭГ: Хүчилтөрөгчийн эмчилгээ хийх хэрэгсэл;
V ХЭСЭГ: Эмнэлгийн тоног төхөөрөмж;
VI ХЭСЭГ: Эмнэлгийн зориулалттай бусад хэрэглээний бараа;
VII ХЭСЭГ: Тээврийн хэрэгсэл, бусад
Коронавируст Халдвар (COVID-19)-тай тэмцэхэд дэмжлэг болох барааны жагсаалтыг засгийн газар, энэ салбарт
үйл ажиллагаа явуулдаг харилцагчид өөрийн үйл ажиллагаанд ашиглан энэ төрлийн барааны худалдааг аюулгүй,
хөнгөвчилсөн байдлаар нэвтрүүлэхэд дэмжлэг болох юм.
Жагсаалт нь дээрх барааны хил дамнасан хөдөлгөөнийг хянах тарифын болон тарифын бус хязгаарлалтын бодлого тодорхойлох,
хяналт тавих, хуурамч бараатай тэмцэх, холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авахад дэмжлэг болох юм.
Жагсаалттай танилцах
“КОВИД 19” ЦАР ТАРХАЛЫН ҮЕД МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН ХУУЛЬ ТОГТООМЖ
2020 он гарсанаас хойш Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай холбоотой Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн
албан татвараас чөлөөлөх тухай дараах хуулиуд батлагдсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2 тогтоол батлагдан гарсан. Үүнд:
- 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар 2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр,
дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа,
гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. /Мөрдөх хугацаа: 2020.04.19-2020.06.30/
- Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг баталсан.
- 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор
импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн
болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. /Мөрдөх хугацаа: 2020.02.01-2020.10.01/
- Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал,
халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
- 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт
үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар уг хуулийн 7.1.15-д заасан нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход
түүнчлэн дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. /Мөрдөх хугацаа: 2020.04.29-2020.12.31/
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ОНОШЛУУР
Анхаарах зүйлс:
- Импортоор оруулж буй эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна.
- Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох гадаад худалдааны гэрээ байгуулсан байна.
- Тухайн бүтээгдэхүүний олон улсын стандартын шаардлага хангасан болохыг баталсан гэрчилгээтэй байна.
- Үйлдвэрлэгч нь олон улсын стандартын шаардлага хангасан болохыг баталсан гэрчилгээтэй байна.
- Эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалах агуулахтай байна.
- Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох зөвшөөрөл /импорт лиценз/-ийг 1 жилээс илүүгүй хугацаагаар олгоно.
- Монгол улсад импортлох эм, вакцин, биобэлдмэл, оношлуур, оношлогооны урвалжын шошго нь англи, монгол, орос хэлний аль нэг дээр байна
Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараах зүйлийг хориглоно:
- Эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхээр тогтоосон хилийн боомтоос өөр боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх
- “Монгол Улсад үйлдвэрлэв” гэсэн шошго, стандартын дугаартай эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох
- Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох
- Импортын болон экспортын лицензийн бичигт заасан нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс илүү буюу өөр нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Гадаад худалдааны гэрээ /тамга, гарын үсэгтэй/ (Exp, Imp)
- Бүтээгдэхүүний гэрчилгээ, сертификат /ISO, Certificates of Pharmaceutical Product, registration cert, Certified Pharmaceutical GMP/ (Exp, Imp)
- Тусгай зөвшөөрөл /Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, худалдах – ХХ/13/23/2093 (Imp)
- Импортын лиценз, экспортын Лиценз (Exp, Imp)
Нэвтрүүлэх боомтууд:
- Алтанбулаг, Сэлэнгэ
- Буянт-ухаа , Улаанбаатар
- Замын-үүд, Дорноговь
- Өлгий, Баян-Өлгий
- Сүхбаатар, Сэлэнгэ
- Цагааннуур, Баян-Өлгий
- Эрээнцав, Дорнод
ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
Бүрдүүлэх бичиг баримт:
- ЭМЯамны Тусгай зөвшөөрөл
- БОАЖЯамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл
(Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаал №А/60, A/12-ийн 2.1.4.8-д заагдсан
“Үйлдвэрлэгчийн савлагаа, чанарын гэрчилгээтэй ахуйн зориулалттай химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд’’
заалтад хамаарах бол Тусгай зөвшөөрөл шаардахгүй)
- Халдваргүйжүүлэх улсын бүртгэлийн гэрчилгээ
- ГЕГ Гаалийн Төв Лабораторийн дүгнэлт /3808.94 00 - Ариутгагч, халдваргүйжүүлэгч бэлдмэл
(1кг юмуу эсвэл 1л –ийн жижиглэн худалдаалах савалгаа бүхий, ахуйн зориулалттай ариутгагч, халдваргүйжүүлэгч бэлдмэл хамаарахгүй )
- MSDS (Аюулгүй ажиллагааны зааварчилгаа)
- Гадаад худалдааны гэрээ /тамга, гарын үсэгтэй/ (Exp, Imp)
- Тусгай зөвшөөрөл /Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах – ТХ/18/23/108, (only Imp)