Таны бүх ачаа даатгагдлаа
Манай компанийн үнэт зүйлс болсон эрхэм харилцагч та бүхний эрсдлийг
хуваалцаж, цаашдын хамтын үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд
бидний зүгээс Ачаа тээврийн даатгал/Cargo insurance/ -д
үнэ төлбөргүй
хамрагдах боломжийг таньд олгож байгаагаа дуулгахад таатай байна. 2020 оны
5-р сарын 14-ны өдрөөс хойш баталгаажсан бүх захиалга энэхүү Ачаа тээврийн
даатгалд хамрагдсан болохыг мэдэгдэж байна. Даатгалын дэлгэрэнгүй нөхцөлтэй
танилцана уу.
Даатгалын ерөнхий нөхцөл:
- Даатгагч: Бодь Даатгал ХХК
-
Даатгалын хугацаа: 2020.05.14 –
2021.05.14
-
Даатгалын зүйл:
-
Гадаад ачаа тээврийн даатгал
-
Дотоод ачаа тээврийн даатгал
-
Нэг удаагийн тохиолдолд хүлээх
хариуцлага: 500,000,000 төгрөг хүртэл
Даатгалын давуу тал:
Даатгагдсан эрсдлүүд:
-
Бүх төрлийн гал түймэр, дэлбэрэлт,
газар хөдлөлт
-
Ачаа барааг тээвэрлэх, тээврийн
хэрэгсэлд ачих, буулгах, шилжүүлэх, байршуулах, бэхлэх үеийн эрсдэл
-
Ачаа барааг хүлээн авагчийн агуулах
хүргэх хүртэлх хугацааны тээвэрлэлт
-
Гуравдагч этгээдийн санаатай болон
санамсаргүй үйлдлийн эрсдэл
-
Хөлөг онгоц хайрдах, живэх, хөмрөх;
агаарын хөлөг унах
-
Тээврийн хэрэгсэл онхолдох, живэх,
хөмрөх, агаарын хөлөг унах
-
Хөлөг онгоцноос бараа унах, хаягдах
бараа нурах зэргээр бүрэн болон хагас сүйрэх
-
Хулгай, дээрэм, халдлага, далайн
дээрэм, хорлон сүйтгэх ажиллагаа
-
Химийн бодисын нөлөөлөлд өртөх,
гэмтэх, чингэлэгт унаж нурах, цоорох, хагарсанаас үүдэн битүүмжлэл
алдагдах эрсдэл
-
Нэмэлт зардлын эрсдэл: ачаа барааны
хохирлыг сэргээхэд гарах хохирлыг тодорхойлох, үнэлэх, хохирлыг
бууруулахаар авсан арга хэмжээний зардал
-
Ерөнхий дундаж (General Average )
Үүссэн нөхцөл нь бусад ачаа болон хөлөг онгоцны аюулгүй байдалд заналхийлж
байгаа тохиолдолд тээвэрлэлтийн замналыг өөрчлөх
-
Ачилт бэхэлгээнээс үүдсэн эрсдэл
гэх зэрэг даатгалын гэрээний хасалтанд заагдаагүй бүх төрлийн эрсдэлээс
даатгана
Өөрийн хүлээх хариуцлага:
Ачаа барааны эзэмшигч нь даатгалын нөхцөлд өөрийн хүлээх тодорхой хэмжээний хариуцлагатай байна. Учирсан хохирлын төрлөөс хамааран өөрийн хүлээх хариуцлагын нь дараах хувьтай байна. Жишээ нь :
- 0 - 499,999 төг: 100%
- 500,000 - 5,000,000 төг: 10%
-
5,000,000 - 10,000,000 төг: 5%
- 10,000,000-с дээш: 0%
Даатгалд хамаарахгүй нөхцлүүд:
-
Даатгуулахаас өмнө учирсан хохирол,
хор нөлөөг арилгах зардал
-
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
хохирлын нэхэмжлэлийг даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хуанлийн 180
хоногийн дотор даатгагчид гаргаагүй бол
-
Учирсан хохирлоос үүдэн гарсан
сэтгэл санааны хохирол, олох ёстой байсан орлого болон бусад үр дагавар,
торгууль, алданги
-
Нотолгоогүй хохирол, даатгагчтай
тохиролцолгүйгээр хохирлын бодит хэмжээг тогтоох, батлах боломжгүй
болгосон тохиолдол
-
Агуулахын эрсдэлүүд. тээвэрлэлтийн
үйл ажиллагаатай хамааралгүй агуулахад байх үеийн эрсдлүүд
-
Амьд амьтан, бэлэн мөнгөний
тээвэрлэлт, үлдэгдэл өртөгийн даатгал
-
Тухайн ачаа барааг хил гаалиар
нэвтрүүлэхгүй байх, хураах, устгалд оруулахаас үүдсэн хохирол
-
Багц даатгалын гэрээнүүд (Газрын
болон Далайн тээврийн даатгалаас бусад багц даатгалын гэрээний
хамгаалалтууд)
-
Олон Улсын Ачаа Тээврийн Нэгдсэн Хороо (Joint Cargo Committee / JCC ) –с
зарладаг жагсаалтад онцгой, өндөр зэрэглэлийн эрсдэлтэй гэж тусгагдсан
улс орнуудыг дамжин өнгөрөх, тус бүс нутаг улс орнууд руу тээвэрлэсэн
болон тэндээс тээвэрлэсэн ачаа бараа.