Изотерм вагон нь түргэн муудах эрсдэл бүхий ачааг тээвэрлэх зориулалттай битүү ачааны вагон юм. Дулааны алдагдлыг бууруулахын тулд изотерм вагоны их бие нь полистирол, полиуретан хөөс болон бусад материалаар бүхий дулаан тусгаарлагчаар тоноглогдсон бөгөөд ачааг тогтвортой байршуулах тоноглолтой. Агаарын температурыг тогтмол, жигд байлгахын тулд изотерм вагонд хөргөх, халаах төхөөрөмж, агаарыг эргэлтэд оруулагч, ачааны зайг агааржуулах төхөөрөмжүүдтэй байх боломжтой.
Изотерм вагоны төрлүүд
Тусгаарлагдсан автомашины паркийг дараах байдлаар хуваана.
Хөлдөөх вагон нь хүйтнийг бий болгогч бүх төрлийн эх үүсвэрүүдээр (давстай болон давсгүй байгалийн мөс, хуурай мөс, шингэрүүлсэн хий болон бусад) хүнсийг хөргөн тээвэрлэх ба гадна температур дунджаар 30 градус байхад вагоны дотор хоосон хэсгийн температур нь А ангиллын вагон 7 градусаас ихгүй, B ангиллын вагон -10 градусаас ихгүй, С ангиллын вагоны хувьд -20 градусаас ихгүй байна.
Хөргүүртэй вагоны хувьд вагон тус бүр тусдаа хөргөлтийн системтэй бөгөөд гадна температур дунджаар 30 градус байх үед вагон дотор температур А ангиллын вагон 12-с 0 градусын хооронд, B ангиллын вагон 12-с -10 градусын хооронд, С ангиллын вагон 12-с -20 градусын хооронд байлгана.
Эрхэм үйлчлүүлэгч та изотерм вагоноор тээвэрлэх температурын горимтой ачаа тээврийн захиалгаа sales@mlw.mn хаягаар мөн 70115454 утсаар өгнө үү