Манай орны цаг агаарын эрс тэс уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалан хүнсний төрлийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ гэх мэт бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэх вэ гэдэг асуудал импортлогч, экспортлогч нарт нэн түрүүнд тулгарч байдаг.
Үүнийг шийдвэрлэх гарц бол тээвэрлэлтийн горимтой буюу тухайн ачаа барааны шинж чанарт тохирсон тээврийн хэрэгслээр тээвэрлэх явдал юм. Ачаа барааны онцлогт тохирсон хөргүүртэй эсвэл тогтмол дулаантай тусгай зориулалтын вагон болон чингэлэгт ачааг тээвэрлэнэ гэсэн үг.
Хөлдүү ачаа: Мах махан бүтээгдэхүүн, шувуу болон загасны мах гэх мэт махны төрлийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ -18 градусаас -23 градуст тээвэрлэх нь тохиромжтой.
Хөргөх ачаа: Жимс жимсгэнэ, өндөг, ногоо: 0-с 10 градуст,
Хөргөж болохгүй ачаа буюу эм эмийн бүтээгдэхүүнийг +2 с- +8 градуст тээвэрлэдэг бөгөөд тухайн ачааны төрөл онцлогоос хамааран тээвэрлэх градус янз бүр байдаг.
Тухайн ачааны онцлогоос хамаарч захиалагч тээвэрлэлтийн хугацаа болон тээвэрлэлтийн үнийг харгалзан тээврийн хэрэгслээ сонгон үйлчлүүлдэг.
Дэлхийн хамгийн том далайн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэдэг улс бол Норвеги юм. Норвеги нь жилд дунджаар 600тн далайн гаралтай бүтээгдэхүүнийг Европ, Ази болон Хойд америк руу тээвэрлэдэг байна. Мөн Европын далайн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн 17%-ийг дангаар хангадаг
Хэрэв танд түргэн муудах болон онцгой бүтээгдэхүүн тээвэрлэхэд тань саад учирч байгаа байгаа бол та Монложистикс-руу хандаж мэргэжлийн зөвлөгөө авна уу.