Төмөр замын тээвэр
Зорчигч буюу ачаа тээвэрлэхэд зориулагдсан төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний нэгжийг вагон гэнэ.
Вагоны ангилал ба төрөл
Зориулалтаар нь:
-
Ачааны
-
Зорчигч
Ашиглалтын нөхцлөөр нь:
-
Нийтийн/гол/ замын
-
Үйлдвэрийн
-
Хотын
Царигын өргөнөөр:
-
Өргөн царигийн
-
Нарийн царигийн
Голын тоогоор:
-
Дөрвөн голт
-
Зургаан голт
-
Найман голт
-
Олон голт
Ачааны вагоны төрөл
-
Хагас вагон
-
Битүү вагон
-
Цистерн вагон
-
Тавцант вагон
-
Тогтмол дулаант вагон
-
Тусгай зориулалтын вагон
Битүү вагон - Хур тунадаснаас хамгаалах шаардлагатай ширхэгийн үр тариа болон хүнс, өргөн хэрэглээний, бусад төрөл бүрийн ачааг тээвэрлэхэд тохиромжтой.
-
Ачаа даац-68,8
-
Вагоны жин-24,5тн
-
Тэвшний дотор талын урт-13844мм
-
Тэвшний дотор талын өргөн-2764мм
-
Хажуу ханаар тэвшний өндөр-2791мм
Хопер вагон – Агаарын хур тунадаснаас хамгаалалт шаардагдах сул овоолон үр тарий ба ачсан цемент болон бусад нунтаг ба үйрмэг ачааг тээвэрлэхэд зориулагдсан.
Хагас вагон – Агаарын тунадаснаас хамгаалах шаардлагагүй үйрмэг, томхон буталсан ширхэгийн ба бусад ачааг тээвэрлэхэд зориулагдсан.
-
Ачааны даац-69тн
-
Вагоны жин-22тн
-
Тэвшний эзэлхүүн-73м3
Тавцант вагон – Агаарын тунадаснаас хамгаалах шаардлагагүй дугуйтай ба модны машин мод болон модны төрлийн ачааг тээвэрлэхэд зориулагдсан.
Босоо шонгоор тоноглогдсон тавцант вагон – Цэргийн зориулалттай тоног төхөөрөмж тээвэрлэх /мод, модон материал тээвэрлэх/
Цистерн вагон – Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай.
Вагоны ерөнхий үзүүлэлт
Төмөр зам анх бий болсноос хойш улс орон бүр өөр өөрсдийн технологийн шийдлээр газар нутгаа хэрсэн төмөр замын сүлжээ байгуулахаар маш эрчимтэй ажиллаж эхэлсэн байдаг. Энэ нь нэг талдаа улс орны дотоодын тээврийг хөнгөвчлөх, худалдаа арилжаа, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлогын үүднээс хийгдсэн мэт боловч мөн чанартаа гадны халдлагаас хамгаалах, эсвэл гадаадруу дайн хийхэд зориулж цэрэг армиа хурдан шилжүүлэх шаардлагын улмаас хийгдэж ирсэн гэдэг нь баримтаар нотлогддог. Хятадын төмөр зам, Хаант Оросын үеэс эхлүүлсэн дорнод Сибирийн төмөр зам гээд нэрлээд байвал томоохон улс орны төмөр замууд ихэвчлэн цэрэг стратегийн шаардлагаар тавигдсан байдаг юм. Өнөөдөр дэлхий дээр 13 төрлийн төмөр замын стандарт дагаж мөрдөгдөж байна. Хамгийн нарийн буюу 381 mm замыг Исланд болон Африкын маш цөөн оронд хотын дотор бичил тээвэрт хэрэглэдэг бол хамгийн өргөн буюу 2160 mm замыг Бруней улсад ашиглаж байна. Испаний стандарт буюу 1050 mm замыг Бразиль, Тайланд, Вьетнам, Малайз, Индонез зэрэг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа улсууд ашигладаг байна.
Нарийн цариг
Анх Их Британи улс энэхүү стандартыг санаачилжээ. Английн нүүрсний уурхайд 1422 mm хэмжээтэй төмөр зам тавьсан атлаа түүнтэй залгагддаг Шотландад 1372 mm хэмжээтэй төмөр зам тавьсан байна. Улмаар 1846 он гэхэд энэ хоёр замыг нэгдсэн стандартад нийцүүлснээр энэхүү стандарт бий болжээ. Энэ нь улам боловсронгуй болсоор 1435 mm болон өөрчлөгдөж эдүгээ Америк, Австрали, Европын улс орнууд эдгээр царигаар төмөр замаа тавьсан байна. 1937 оноос хойш энэхүү царигийг дэлхийн буюу олон улсын стандарт гэж нэрлэх болсон ажээ. Манай өмнөд хөрш БНХАУ ч мөн энэхүү стандартыг мөрддөг. Дэлхийн нийт төмөр замын 63 хувь энэхүү стандартаар баригдсан байдаг. Гол давуу тал нь ашиглалтын зардал хамгийн бага. Бусад стандартуудтай харьцуулахад эвдрэл багатай байдаг. Мөн хамгийн өндөр хурдыг үзүүлдэг. Тухайлбал энэхүү стандартын төмөр замаар Япон, Франц, Хятад улсууд хамгийн өндөр хурдтай тээвэр хийж байна. БНХАУ л гэхэд 501 км/ цагийн хурдыг үзүүлж дээд амжилт тогтоосон байна. Нэг дугуй нь 32-40 тн даацтай.
Дэлхийн улс орнуудын цариг
Өргөн цариг
Нэг дугуй дээд тал нь 25 тн даацтай. Тээж байгаа орлогынхоо 60 хувьтай тэнцэх зардал гаргадаг өргөн цариг олон талаараа нарийн замаас сул талтай боловч Монгол Улсын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Дэлхийн нийт төмөр замын 18 хувь нь энэхүү стандартаар баригдсан байдаг. ОХУ-ын стандарт хэмээн дэлхийд нэрлэгддэг. Зарим оронд үл ялиг өөр буюу 1524 mm хэмжээтэй байдаг ч үүнийг нэг стандартад авч үздэг байна. Финландаас Монгол хүртэл Евро азийг хэрсэн хүчирхэг сүлжээ юм.Анх 1842 онд Оросын эзэнт улс 1524 mm стандартыг баталж, цэрэг батлан хамгаалах зорилгоор ашиглаж эхэлсэн түүхтэй. Хэдийгээр энэ стандарт нь ОХУ-ын гэж нэрлэгддэг ч Европын зарим орнуудад хөнгөн ачаа тээвэрлэх, хотын дотор транбейд өнөөг хүртэл ашигласаар байгаа. Хослосон стандарт буюу өргөн нарийн замын аль алийг нь ашигладаг тэр бүү хэл гурван янзын төмөр замын стандартаар хурдны галт тэрэг, ачаа тээвэр, дотоодын метро транбей тээврээ шийдсэн олон орон байдаг ажээ. Өргөн замын гол давуу тал нь Евро азийг холбосон том сүлжээтэй. Мөн манай улс энэхүү стандартын замаар төмөр замаа хөгжүүлсэн арвин баялаг уламжлалтай. Засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээ ОХУ-аас авах тул эдийн засгаар хоёр хөрштэйгээ тэгш хамтран ажиллах, тэнцвэржүүлэх бодлоготой уялдаж байгаа юм.