ДАЛАЙН ТЭЭВЭР

Blog Single

Тээврийн зах зээл нь олон төрлийн үйлчилгээг тогтмол сайжруулж байхыг шаарддаг динамик салбар юм. Олон улсын тээврийн зах зээлд ч мөн адил байнгын шинэчлэлүүд шаардлагатай боловч үндсэн ойлголтуудыг орхигдуулж болохгүй. Энэхүү нийтлэлээр та бүхэнд далайн тээвэр гэж юу болох, үндсэн тээвэрлэх ачаа, тэдгээрийг хэрхэн тээвэрлэдэг талаар мэдээлэл хүргэх болно.

ДАЛАЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Далайн тээвэр гэдэг нь усан гадаргуу дээр ачаа тээвэрлэх зориулалт бүхий усан онгоц ашиглан тээвэр хийх процессыг нэрлэдэг. Шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэг улсаас нөгөө улсруу тээвэрлэхэд найдвартай, түргэн шуурхай, зардлын хувьд хямд байдгаараа давуу талтай.

ДАЛАЙН ТЭЭВРЭЭР ЯМАР ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТЭЭВЭРЛЭДЭГ ВЭ?

Өдөр тутмын хэрэгцээний маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжтой учир тусгайлсан төрөл гэж байхгүй боловч тээвэрлэхдээ зайлшгүй анхаарах бараа бүтээгдэхүүн гэж байдаг. Зарим төрлийн аюултай болон түргэн муудах ачаа барааг тээвэрлэхийн тулд тусгай нөхцөлийг дагуу тээвэрлэдэг. Жишээ нь тухайн бараа бүтээгдэхүүний онцлогийг алдуулахгүйн зориулалтын чингэлэгт тээвэрлэх гэх мэт. Та далайн тээврээр ачаа тээвэрлүүлэх гэж байгаа бол тээврийн зөвлөхтэйгөө сайтар ярилцаж тээврийн нэмэлт шаардлага байгаа эсэхэд анхаарал хандуулна уу.

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

Дэлхийн эдийн засгийн томоохон нэгж TEU /хорин футтай тэнцэхүйц чингэлгийн хэмжээ/ нь далайн тээврийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Далайн тээврийн хувьд дийлэнхдээ чингэлгээр ачаа тээвэрлэдэг учир чингэлгийн дундаж хэмжээ буюу TEU / twenty feet equivalent/ нэгжийг ашигладаг. Зарим тохиолдолд FEU Болон 2 TEU гэсэн хэмжээсүүд байх боломжтой. FEU нь түгээмэл ашиглагддаг хэмжээс бөгөөд 20 футтын чингэлгийн хэмжээ юм. Тээвэр хийх компани болон, улсын онцлогоос шалтгаалан эдгээр хэмжээсийн аль нэгийг ашиглах боломжтой бөгөөд аль хэмжээсийг ашиглахаа тээвэрлэгчтэйгээ тохирох хэрэгтэй юм.

Далайн тээвэр цаг хугацааны явцад улам л шинэлэг бөгөөд аюулгүй болж хөгжиж байна. Жишээ нь зарим чингэлгийн хаана явж байгааг хянах боломжтойгоос гадна дотор нь ямар ачаа ачсаныг хянах боломжтойгоор бүтээгдэж байна. Түүнээс гадна хөлөг онгоцнуудын ачааллын дээд хязгаарыг нэмэгдүүлэх чиглэлээр шинэлэг ололтууд далайн тээврийн зах зээлд бий болж байна.

ДАЛАЙН ТЭЭВЭР ЯМАР ХУГАЦААНД ЯВАГДДАГ ВЭ?

Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үргэлж гарч болзошгүй тул далайн тээврийн хувьд цаг хугацаа бол харьцангуй нэр томьёо юм. Гэхдээ нөгөө талаас далайн тээврийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг тээвэрлэгчид цаг хугацааны хувьд илүү нарийн төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа бөгөөд ихэнх тохиолдолд төлөвлөгөөний дагуу тээвэрлэлтүүд хийгдэж байна. Гэсэн хэдий ч Суэцийн сувгийн осол шиг урьдаас тааварлашгүй нөхцөл байдлууд тохиолдож болох эрсдэл хэзээд байсаар байна. А цэгээс Б цэг хүртэлх тээвэрлэлтийн хугацаа үргэлж ижил байдаггүй. Далайн тээврийн хувьд цаг хугацаа зарцуулагдах үйл ажиллагаанууд үргэлж байдаг. Жишээ нь гаалийн хяналт, тухайн орны онцлог, нөхцөл байдлаас шалтгаалсан шалгалтууд тодорхой цаг хугацааг зарцуулахаас гадна ачааны баримт бичиг зөрүүтэй, алдаатай байхаас шалтгаалсан саатлуудыг ч мөн мартаж болохгүй.

ДАЛАЙН ТЭЭВРИЙН ТӨРЛҮҮД

Олон төрлийн ачаа барааг тээвэрлэх зориулалт бүхий усан онгоцнууд байдаг. Аливаа бүтээгдэхүүний онцлогоос хамааран дараах усан онгоцнууд байдаг:

  • Чингэлэг тээврийн хөлөг онгоц: Өөрөөр “Ship boxes” гэж нэрлэх нь байдаг. 20 ба 40 тоннын чингэлгүүдийг давхарлаж өрөх байдлаар тээвэрлэдэг.
  • Ердийн ачааны хөлөг онгоц: Тодорхой ачааны төрөл заадаггүй, бүх төрлийн бараа тэр дундаа үр тариа, нүүрс зэрэг нурмаг ачааг ч тээвэрлэх боломжтой.
  • Roll-on-roll буюу Ro-Ro хөлөг онгоц: Энэ хөлөг онгоц нь зам тээврийн болон зорчигч тээврийн тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэхэд зориулагдсан.
  • Цистерн хөлөг онгоц: Тос, газ зэрэг шингэн ачаанд зориулагдсан

ДАЛАЙН ТЭЭВРИЙН ЗАРДАЛ

Их хэмжээний ачаа тээвэрлэхэд хамгийн хямд сонголт бол далайн тээвэр гэхдээ бага хэмжээний ачаан арай зардал өндөр байх тул маш сайн тооцоолоорой. Жилийн янз бүрийн хугацаанд тогтмол хувьсах хэмжигдэхүүнүүд байдаг тул компаниудын тариф өөр өөр бөгөөд нэлээд динамик байдаг.

Далайн ачаа тээврийн үнэ бүрдэхэд шаардагддаг хүчин зүйлүүд байдаг. Үүнд:

  • Шатахуун: Үнэ бүрдэхэд хамгийн гол хүчин зүйл бол түлш юм. Газрын тосны үнэ тогтмол өөрчлөгдөхийн хэрээр ачаа тээврийн төлбөрт өөрчлөлт гарч байна.
  • Хүчин чадал: Эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу тээврийн эрэлт нэмэгдэх үед ачаалал нэмэгдэж түүнийгээ дагаад үнэ нэмэгддэг.
  • Валют - АНУ-ын долларыг олон улсын далайн ачаа тээврийг ашиглахад хамгийн өргөн хэрэглэгддэг валют гэж хэлж болно. Валютын ханш нь тээврийн компаниас тогтоосон тарифтай холбоотой өөр байх боломжтой.
  • Улирлын шинж чанар - Хүмүүсийн улирлын хэрэгцээнд нийцүүлэн бараа эргэлт ихэсдэг. Энэ нь эргээд далайн ачаа тээврийн үнэд нөлөөлдөг. Тийм ч учраас зарим бараа бүтээгдэхүүний жилийн туршид үнэ өсдөг.
  • Тээврийн компани бүр өөрсдийн үйлчилгээний тарифыг санал болгодог.