Монложистикс Ворлдвайд ХХК 15 нас хүрлээ

Blog Single

“Монложистикс Ворлдвайд” ХХК үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан нийт үйлчлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагууд та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлье!

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг олон улсын стандартын дагуу чанартай, найдвартай, түргэн шуурхай зохион байгуулахыг эрхэм зорилго болгон дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн 15 жил улс орны хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулан, хийж бүтээсэн ажил ихтэй, амжилт ололтоор дүүрэн он жилүүд байсныг та бүхний бидэнд хүлээлгэж ирсэн итгэл найдвар, харилцан хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.

2020 оноос эхлэн бид үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор групп компанийн бүтцэд шилжин “ЭМ ЭЛ ХОЛДИНГ” компанийн охин компани болон өмнөх ололт амжилтаа бататган шинийг эрэлхийлэгч байгууллага байхын төлөө хичээн ажиллаж байна.

Монложистикс Ворлдвайд ХХК нь цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн олон улсын стандарт, менежментийн ололтуудаа улам боловсронгуй болгон орчин үеийн техник, технологийг хослуулан компанийн өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлсэн, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний тэргүүлэгч компани болох бизнесийн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Өнөөг хүртэл биднийг дэмжин хамтран ажиллаж ирсэн эрхэм үйлчлүүлэгч, хамтран ажиллагч түнш байгууллагууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн,

“Монложистикс Ворлдвайл” ХХК-ийн
Гүйцэтгэх захирал А. ОДГЭРЭЛ