Засгийн газрын 2019 оны 1 сарын 30-ны өдрийн 47 тоот “Гаалийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу татварын удирдлагын нэгдсэн систем болон гаалийн мэдээллийн системд тулгуурлан олон улсын стандартад нийцсэн зураасан код ашиглан бараа, үйлчилгээг бүртгэлжүүлэх програм хангамж хөгжүүлэхээр болсон.
Бараа бүртгэлийн нэгдсэн системийн зорилго нь Монгол улсад үйлдвэрлэж байгаа бараа, үзүүлж байгаа үйлчилгээ болон импорт,
экспортын бараа, үйлчилгээг нэгдсэн нэг стандарттай кодоор кодлон борлуулах, тухайн бараа, үйлчилгээг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч,
импортлогчоос эцсийн хэрэглэгч хүртэлх шат дамжлагыг хянах системийг хөгжүүлэхэд оршино.
“Бараа бүртгэлийн нэгдсэн систем”-ийн талаарх ойлголтыг дараах бичлэгээс үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=cD7RR1ZLNfM
Өнөөдөр дэлхийн 160-аад орныг нэгтгэсэн GS1 системд манай улс 2003 онд нэгдэж орсон бөгөөд 2020 оноос эхлэн гаалийн CEPS системээр импортолж буй барааг мэдүүлэхдээ тухайн барааны бар код /зураасан код/-ыг тохирох хүснэгтэд бөглөж мэдүүлэх тохиргоог бий болгосон.
ар код нь 13 орон бүхий тооноос бүрдэх бөгөөд эхний 6 орон тухайн барааг үйлдвэрлэсэн улс болон үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг, дараагийн 6 орон нь тухайн барааны талаарх мэдээллийг агуулж байдаг, хамгийн сүүлийн 13 дахь орон нь хяналтын дугаар. Энэ дугаар нь GS1 нийгэмлэгийн стандарт код ашигладгийг батлах тоо байна.
Тайлбар:
- БТКУС - Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем /hs code/
- CAIS – Customs Administration Information System (Гаалийн хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн систем буюу ГУБ нарын хэрэглэдэг систем)
- EPS - Customs External Portal System (Гадны хэрэглэгчдэд зориулсан портал систем буюу мэдүүлэгч байгууллагын хэрэглэдэг систем)
- Гаалийн хилээр нэвтрүүлэх (экспорт, импорт, дамжин өнгөрүүлэх)
- БТКУС кодоор
- Бар кодоор бүртгэнэ
- Бүх хүнсний бүтээгдэхүүн (02 – 21 бүлэг)
- Эрдэс бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн (25 – 28 бүлэг)
- Машин, техник хэрэгсэл
- Цэвэрлэгээний бэлдмэл
- Зарим барилгын материал, бэлдмэл
- Гоо сайхан, ариун цэврийн бэлдмэл
- Мод, модон бэлдэц, модон эдлэл (44 бүлэг)
- Өргөн хэрэглээний бусад бараа (гутал, хувцас орно)
- Ширхэглэнгийн бус бараа (задгай ачсан үйрмэг хэлбэрийн бараа, ус, уур, цахилгаан гэх мэт)
Хэрэв дээрх ангилалд хамаарагдсан боловч баркодын санд бүртгэгдээгүй байвал ГЕГ МТТ-д хандан бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ (barcode@itc.gov.mn) хаягаар мэдээллээ илгээнэ. Бүртгүүлэхдээ дараах мэдээллийг агуулна:
- Зураг
- Барааны нэр (инвойсны англи, орос нэршил)
- БТКУС код, БТКУС нэрийн хамт
БТКУС кодоор бүртгэгдэхээс бусад бүх бараа бар кодоор бүртгэгдэнэ. Бүртгүүлэхдээ:
- Бар код
- Барааны нэр (инвойсны англи, орос нэршил)
- БТКУС-ийн код
- Савлагаа /литр,кг/
Баркод : 080480280024 ,
Барааны нэр : Grey goose Vodka
Савлагаа: 0.75л
Хэрэв бараа нь бар кодгүй ирсэн бол тухайн барааг үйлдвэрлэгч улсын GS1 Нийгэмлэгт хандан бар код авах зөвлөгөөг ААНБ -дад өгч ажиллана. Нэгэнт бар кодгүй ирсэн, авах боломжгүй бол баркодгүйгээр илгээнэ. Энэ тохиолдолд зайлшгүй ГЕГ-т хандан зөвшөөрөл авна.
Мэдээллийн эх сурвалж: ГЕГ