Ачаа гэмтэх эрсдэлээс сэргийлэх 4 зөвлөмж

Blog Single

Тээвэрлэлтийн явцад ачаа гэмтэх нь тухайн ачааг хүлээн авагчийн хувьд хамгийн их түгшүүрийг үүсгэдэг хүчин зүйл. Ачаа тань хэр их гэмтэхээс шалтгаалж төдий чинээ мөнгийг алдах, цаашлаад нийлүүлэлт саатах, борлуулалтад муугаар нөлөөлөх тохиолдол гардаг. Гэсэн ч хэрэв та ачаагаа тээврийн явцад гэмтэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авах боломжтой.

  1. Баглаа боодлын төрлөө ухаалгаар сонгох
    Ачааны тань онцлогоос шалтгаалан та юун түрүүнд баглаа боодлын материалаа сонгох хэрэгтэй. Жишээ нь таны ачааг хайрцагт тээвэрлэх бол хайрцаг доторх хоосон зайг дүүргэх зориулалтын материал сонгож ачааг хөдөлгөөнгүй болгох, шахагдахаас сэргийлэн боломжтой. Pallet буюу ачааны тавиар нь таны ачааны хэмжээнээс бага зэрэг том байх ба төмөр, мод, хуванцар гэх мэт зориулалтын материалаар хийгдсэн байх ёстой. Ачааг тавиурт байрлуулсны дараа агаарын чийгшил, ус нэвтрүүлдэггүй сайн чанарын материалаар битүүмжлэх шаардлагатай.
  2. Чингэлгийг ухаалгаар дүүргэ
    Чингэлгээр ачаа тээвэрлэхэд таны хамгийн их анхаарах ёстой зүйл бол хоосон зай. Тэрхүү хоосон зайд ачаа тээвэрлэлтийн явцад шилжих, гулгах, өнхрөх зэргээр хөдөлгөөн үүсч бусад ачааг мөн гэмтээх аюултай. Тиймээс ачаагаа хайрцаглахдаа зөв хэмжээтэйг сонгох, чингэлэгт хоосон зай үлдээхгүй байхаар зохион байгуулж байрлуулаарай. Ачааг давхарлахдаа хамгийн хүнд жинтэйг нь хамгийн доор, хөнгөн ачааг дээр нь гэх мэтээр өрөх, мөн пирамид хэлбэрээр өрөх бус куб хэлбэрт оруулж ачаагаа давхарлаж байрлуулснаар ачаа нурахаас сэргийлнэ. Хэрэв доод хэсэгт байрлах ачаанд хагарах эрсдэл бүхий шил, шаазан эдлэл байгаа бол дээр нь ачаа давхарлах хэрэггүй. Ачилтын дээд хэсэг аль болох хавтгай байх ёстой бөгөөд тавиурын дээд хэсэгт сул хайрцаг байх ёсгүй. Ачааг тавиур дээр хөдөлгөөнгүй байлгах үүднээс нягт холбосон байх хэрэгтэй.
  3. Ачааны мэдээлэл тодорхой байх
    Хэрэв та үнэ цэнэтэй ачаа тээвэрлэх гэж байгаа бол ачааны шошго болон тээврийн бичиг баримтад нарийн тусгах хэрэгтэй. Үүнээс гадна ачааны шошгыг удаан эдэлгээтэй цаасан дээр хэвлэж дээр нь ачааны дээр хүнд ачаа тавихгүй байх, хагарах эрсдэлтэй гэх мэт анхааруулгыг тэмдэглэсэн байх шаардлагатай. Энэ мэдээлэл нь ачаа тээвэрлэгчдэд таны ачааг аюулгүй зөөвөрлөхөд өндөр ач холбогдолтой юм.
  4. Даатгал
    Бид өмнөх нийтлэлүүдээрээ даатгалын ач холбогдлын талаар дурдаж байсан билээ. Таны ачаа тээвэрлэлтийн явцад гэмтвэл тухайн барааг ашиглах, борлуулах боломжгүй байдал хүрнэ. Хэрэв та даатгалд хамрагдсан бол хохирлоо барагдуулах, бууруулах боломжтой болох учир даатгалыг үл ойшоох хэрэггүй. Эдгээрээс гадна мэргэжлийн хүмүүст ачаа тээврээ даатгах нь гарч болох олон эрсдэлүүдээс таныг хамгаалаад зогсохгүй мөнгө хэмнэх ач холбогдолтой учир найдвартай, туршлагатай тээврийн компанид хандаарай.