Монложистикс ХХК Монгол Улсын тээвэр зуучийн салбарт цоо шинэ өнгө төрхийг нэмлээ

Blog Single

Монгол улсын тээвэр зуучийн салбарт тэргүүлэгч МОНЛОЖИСТИКС ВОРЛДВАЙД компани нь нийт харилцагч, хамтран ажилладаг байгууллагууд болон олон нийтэд өөрийн цоо шинэ өнгө төрхөө танилцуулж байна.

МОНЛОЖИСТИКС компани нь 2005 оноос эхлэн олон улсын тээвэр зуучлал, тээврийн логистик үйлчилгээний чиглэлээр 11 дэх жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 6 тивийн 85 орны 300 гаруй харилцагч түншүүдэд болон Монгол улсын тэргүүний аж ахуйн нэгж компаниудад бүх төрлийн тээвэр логистикийн цогц үйлчилгээг үзүүлсээр байгаа билээ.

Ямагт үйлчилгээнийхээ цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлж ирсэн оюунлаг үйлчилгээг эрхэмлэдэг, үндэсний баялаг бүтээгчдийн нэг МОНЛОЖИСТИКС нь дэгжин лого бүхий эрч хүч, хүсэл тэмүүлэл, үнэнч шудрага, хурдан шуурхай ба хайрын бэлэгдэл болох УЛААН өнгөөр салбартаа ялгарч буй анхны компани болж байгаа юм.

Үйл ажиллагаагаа илүү өргөн цар хүрээтэй явуулж, харилцагчдын нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахын зэрэгцээ дэлхий даяар өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа тээвэр логистикийн үйлчилгээтэй хөл нийлүүлэн алхахын тулд хийгдэж буй энэхүү цогц шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн чухал үйлчилгээг үе шаттайгаар ойрын хугацаанд харилцагч, үйлчлүүлэгчиддээ өргөн барих гэж байна.

Монгол улсын тээвэр логистикийн салбарт анхлан олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлсэн МОНЛОЖИСТИКС компанийн шинэхэн вэб хуудастай танилцана уу.