INCOTERMS 2020

Blog Single

Инкотермс нь олон улсын худалдааны системд ашигладаг худалдагч, худалдан авагч талуудын хариуцлагыг тодорхойлдог журам. Өөрөөр хэлбэл зардал болон эрсдэлийг талуудад хэрхэн хуваарилахыг тодорхойлох эрх бүхий дүрэм журам юм.

Олон Улсын Худалдааны Танхим нийт 7 удаа Инкотермсийг шинэчлэн баталсан байдаг. Хамгийн сүүлд шинэчлэгдэн батлагдсан хувилбар болох Инкотермс 2020-ийг танилцуулж байна

EXW- Free carrier /бүх төрлийн тээвэр/

Худалдагч та бараа бүтээгдэхүүнээ өөрийн агуулахаас худалдан авагч талд шилжүүлэх нөхцөл бөгөөд энэ цэг дээр эрсдэл болон зардал худалдан авагч талд шилжинэ

Blog Single

FCA- Free carrier /бүх төрлийн тээвэр/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан авагч талтай гэрээгээр тохирсны дагуу тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран боомт, терминал, нисэх буудал хүртэлх дотоод тээврийн зардлыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэн өгөх нөхцөл бөгөөд энэ цэг дээр эрсдэл болон зардал худалдан авагч талд шилжинэ

Blog Single

CPT- Carriage paid to /Бүх төрлийн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ тээврийн төрлөөс хамааран боомт, терминал, онгоцны буудал хүртэлх эрсдлийг хариуцан уг цэг дээр худалдан авагчид эрсдлээ шилжүүлэх ба зардлын хувьд худалдан авагчийн агуулах хүртэлх тээврийн зардлыг бүрэн хариуцан худалдан авагчид хүлээлгэн өгнө.

Blog Single

CIP- Carriage and Insurance paid to /Бүх төрлийн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ өөрийн агуулахаас худалдан авагч талд эрсдэлээ шилжүүлэх ба зардлын хувьд худалдан авагчийн агуулах хүртэлх тээврийн зардал болон ачаа тээврийн даатгалыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэн өгөх нөхцөл юм

Blog Single

DAP- Delivered at Place /Бүх төрлийн тээвэрт/

Худалдагч тал бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагчийн агуулах хүртэлх бүх эрсдэл, зардлыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэн өгнө

Blog Single

DPU- Delivered at Place Unloaded /Бүх төрлийн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчийн агуулахад хүргэх болон буулгах бүх эрсдэл, зардлыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэн өгөх нөхцөл

Blog Single

DDP Delivered Duty Paid /Бүх төрлийн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчийн агуулах хүртэлх бүх эрсдэл, зардал, мөн импортлохтой холбоотой гаалийн бүрдүүлэлт, импортын татвар болон холбогдох зардлыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэн өгөх нөхцөл юм

Blog Single

FAS- Free Alongside ship /Далайн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчийн санал болгосон нэр бүхий боомтод ачих усан онгоцны хашлагын дагуух тавцанд хүргэх хүртэлх эрсдэл болон зардлыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэж өгөх нөхцөл юм.

Blog Single

FOB- Free on Board /Далайн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчийн санал болгосон нэр бүхий боомтод байрлах усан онгоцны тавцан хүртэлх эрсдэл болон зардлыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэн өгөх нөхцөл

Blog Single

CFR- Cost and Freight /Далайн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн хүссэн боомт хүртэлх тээврийн зардлыг хариуцах боловч эрсдлийг хүдалдагч талын эхний боомт өртөөнд худалдан авагч талд шилжүүлнэ

Blog Single

CIF- Cost Insurance and Freight /Далайн тээвэрт/

Худалдагч тал бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэлт хийгдэх боомтоос худалдан авагч талд эрсдлээ шилжүүлэх ба зардлын хувьд худалдан авагч талын боомт хүртэлх тээврийн зардлыг болон далайн тээврийн даатгалыг хариуцан худалдан авагч талд хүлээлгэн өгөх нөхцөл юм

Blog Single