АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Blog Single

ICC-A (All risks) буюу Бүх төрлийн гэнэтийн болон байгалийн аюул ослын улмаас бараа бүтээгдэхүүнд учирсан хохирлыг даатгагч хариуцах нөхцөл юм. Үүнд:

  1. Гал түймэр, дэлбэрэлт;
  2. Хөлөг онгоц хайрдах, живэх,хөмрөх;
  3. Агаарын хөлөг унах
  4. Тээврийн хэрэгсэл онхолдох, галт тэрэг замаасаа гарч онхолдох;
  5. Усан онгоц, тээврийн хэрэгсэл мөргөлдөх, шүргэлцэх
  6. Аюул ослын үед ачааг боомтоос шилжүүлэх, тээврийн хэрэгслээс буулгах явцад учрах гэмтэл
  7. Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг байгалын аюул 
  8. Аюул ослын үед хөлөг онгоцноос ачааг хаях

Ачаа тээврийн даатгал дараах нөхцөлд хүчин төгөлдөр үйлчилнэ.

  • Даатгалын хураамжийг ачаа гарахаас өмнө төлсөн байх
  • Ачаа ачих цэг буулгах эцсийн цэг хүртэл
  • Тээвэрлэлт эхэлсэн хугацаанаас хойш +60 хоног
  • Ачаа тээвэрт гэмтэл учирсныг нотлох боломжтой байх
  • Даатгагчид мэдэгдэж хохирлыг баталгаажуулсан үед
  • Тээврийн төрөл маршрут даатгалын гэрээнд заасны дагуу өөрчлөгдөөгүй байх
  • Даатгалын гэрээнд заасан ачаа түүний дагалдах бичиг баримт ачааны жагсаалтад заасан эд  зүйлс мөн болохыг нотлох боломжтой байх
  • Хохиролыг сэргээх мөнгөн дүн тодорхой байх үед
  • Зам тээврийн осол болсон үед тээврийн цагдаагаас ослын тодорхойлолт авсан байх нөхцөлд

Ачаа тээврийн даатгалаар дараах хохирол нөхөн төлөгдөхгүй

  • Даатгалын хураамжийг төлөөгүй байх үед учирсан хохирол
  • Ачааны дагалдах бичиг баримтад заагдаагүй эд зүйлс
  • Олох байсан ашиг
  • Тусгайлан даатгуулаагүй уран зураг, урлагийн бүтээл, бэлэн мөнгө, амьд амьтан ургамал, үнэт  эдлэл
  • Тээвэрлэлийн маршрут, тээврийн хэрэгслийн төрөлд өөрчлөлт орсон тухай даатгагчид  мэдэгдээгүй үед учирсан хохирол
  • Хил гааль дээр ачаа хураагдсан, саатсанаас учирсан хохирол
  • Хил гаалиар ачааг нэвтрүүлээгүй үед учирсан хохирол
  • Ачаа бараа гэмтсэн тухай даатгагчид мэдэгдээгүй хохирлыг сэргээсэн тохиолдол
  • Хохирол учирсныг нотлох боломжгүй үед
  • Ачаа барааг тээвэрлэлт даахаар савлаж баглаагүй, бэхэлгээг муу хийснээс үүдэн учирсан  хохирол
  • Ачааг өрөхдөө даац хэтрүүлсэн, хамгаалалт муу хийснээс үүдэн учирсан хохирол
  • Ачаа барааг хамгаалах зориулалттай баглаа боодол сав
  • Гэмтсэн ачааг даатгагчид хүлээлгэн өгөөгүй бол төлсөн нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилнэ.
  • Нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн хариуцах ачаа барааны дефект доголдол
  • Ачаа барааны өөрийнх нь шинж чанараас шалтгаалж гарсан хохирлууд, ялангуяа хөдөө аж  ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд тээвэрлэлтийн явцад гарсан  чанарын өөрчлөлтүүдээс шалтгаалсан хохирлууд;
  • гэрээнд заасан эрсдлээс бусад тохиолдолд замд саатсаны улмаас үүссэн хохирлууд;
  • тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирол;
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоногт багтаан хохирлын нэхэмжлэлийг хүргүүлээгүй  тохиолдол;
  • Шалтгаан тодорхойгүй хохирол, нотлох боломжгүй хохирол
  • Бусад даатгалаар нөхөн төлөгдөх хохирол
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага

Ачаа тээврийн даатгалын үнэ, үнэлгээ

PRICE/ ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ = (АЧАА БАРААНЫ ҮНЭ + ТЭЭВРИЙН ХӨЛС) Х 110%

Insurance value/ ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ Х ХУРААМЖИЙН ХУВЬ

APR/ Лаатгалын Хураамжийн хувь (АЧАА БАРААНЫ ШИНЖ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭЛБЭР, МАРШРУТ, ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТЫН ТОО,)

Хохирол учирсан үед анхаарах хориглох зүйл

  • Хохиролд өртсөн эд барааг устгах, өөр байдлаар ашиглаж болохгүй
  • Хохирлыг нэмэгдүүлэх байдлыг үүсгэж болохгүй. Аюултай талбайд ажилтныг ажиллуулахаар  шахах, илгээхийг хориглоно.
  • Хохирлыг баталгаажуулах актад бодит зүйлийг бичих, батлагдаагүй таамаглалд үндэслэн  дүгнэлт гаргахгүй.

Манай компанийн үнэт зүйлс болсон эрхэм харилцагч та бүхний эрсдлийг хуваалцаж, цаашдын хамтын үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд бидний зүгээс Ачаа тээврийн даатгал/Cargo insurance/ -д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжийг таньд олгож байгаагаа дуулгахад таатай байна.  2020 оны 5-р сарын 14-ны өдрөөс хойш баталгаажсан бүх захиалга энэхүү Ачаа тээврийн даатгалд   хамрагдсан болохыг мэдэгдэж байна.

Даатгалын ерөнхий нөхцөл:

Даатгагч: Бодь Даатгал ХХК

Даатгалын хугацаа: 2020.05.14 – 2021.05.14

Даатгалын зүйл:

Гадаад ачаа тээврийн даатгал   Дотоод ачаа тээврийн даатгал

Нэг удаагийн тохиолдолд хүлээх хариуцлага: 500,000,000 төгрөг хүртэл

Өөрийн хүлээх хариуцлага:

Ачаа барааны эзэмшигч нь даатгалын нөхцөлд өөрийн хүлээх тодорхой хэмжээний хариуцлагатай байна. Учирсан хохирлын төрлөөс хамааран өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ 0 хүртэл хувьтай байна. Жишээ нь учирсан хохирол доорх байдлаар бол:

0 - 499,999 төг: 100%

500,000 - 5,000,000 төг: 10%

5,000,000 - 10,000,000 төг: 5%

10,000,000-с дээш: 0%