Манай компанийн гүйцэтгэх захирал А.Одгэрэл Блумбэрг Монголиа телевизийн ярилцах цаг нэвтрүүлэгт 3 дугаар сарын 31-нд оролцлоо. Ярилцлагадаа олон улсын болон монгол улсын тээвэр ложистикийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар өөрийн үзэл бодлоо үзэгчидтэй нээлттэй хуваалцлаа.
Түүний хэлснээр дэлхийн тээвэр ложистикийн чиг хандлага нь техник технологи дээр суурилсан илүү хурдацтай илүү боловсронгуй, интеграцлагдсан, нэмүү өртөг үүсгэдэг нэгдмэл сүлжээ болон хөгжиж байна.
Дэлхийн банк 2010 онд нийт 155 орныг тээвэр логистикийн үйлчилгээний хөгжлийн түвшингээр (дэд бүтэц, гаалийн хяналтын орчинг оруулан) нь харьцуулахад Монгол улс 141 дүгээрт жагссан байна. Тээвэр ложистикийн салбар нь Монгол улсын ДНБ-ний 7 хувийг дангаараа бүрэлдүүлдэг бөгөөд хэмжээгээрээ тав дахь том зах зээл юм. Өнөөдрийн байдлаар монгол улсын тээвэр ложистикийн зах зээлд бүртгэлтэй 200 гаруй аж ахуй нэгж байгаагаас 20 ААН нь нийт зах зээлийн 75-80 хувийг бүрдүүлж байна.
Манай компани ISO 9001: 2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон улсын нэр хүнд бүхий Германы байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн, салбартаа анхдагч болж чадсан. Тэр ч утгаараа хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт амласан хугацаандаа тээврийг оновчтой зохион байгуулж үйлчилгээний чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чадсанаараа бусдаас ялгарч байна.
Мөн манай компани гадаад, дотоодын нэр хүндтэй даатгалын компаниудтай хамтран ажиллаж өөрийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлсэн ерөнхий хариуцлагын даатгалд хамруулсанаар үйлчлүүлэгч нарын ачаа бараанд учирч болох зарим эрсдлээс хамгаалж чадсан нь манай бас нэг давуу тал юм.