Чингэлэг нь далайн тээврийн салбар, худалдаа, тээврийн салбарын хамгийн салшгүй хэсэг юм. Бүтээгдэхүүний төрөл, онцлогоос хамааран чингэлгийн хэмжээ, бүтэц, материал, хийц зэрэг нь өөр өөр байж болно. Өнөөдөр тээврийн зах зээлд түгээмэл ашиглагддаг чингэлгүүдийн төрлүүдийг танилцуулж байна:
1. ХУУРАЙ АЧААНЫ ЧИНГЭЛЭГ
Тээврийн зах зээлд хамгийн өргөн ашиглагддаг энэхүү чингэлэг нь ISO стандартын
дагуу 20, 40, 10 тонн гэсэн өөр өөр хэмжээтэй байдаг.
2. ХАЖУУГИЙН ХАШЛАГАТАЙ ТАВЦАНТ ЧИНГЭЛЭГ
Хажуу хашлагууд нь эвхэгддэг тул олон төрлийн овор ихтэй ачаа тээвэрлэх
боломжтой гэдгээрээ онцлог.
3. OPEN TOP ЧИНГЭЛЭГ
Өндрийн хэмжээ урттай ачааг тээвэрлэх тохиолдолд дээврийг нь салгах боломжтой.
4. ТУННЕЛЬ ЧИНГЭЛЭГ
Чингэлгийн 2 талд хаалгатай тул ачааг ачих, буулгахад хялбар
5. ХАЖУУ ХААЛГАТАЙ ЧИНГЭЛЭГ
Чингэлгийн хажуу тал нь онгойх боломжтой учир том оврын ачааг ачих, буулгахад
хялбар
6. ДАВХАР ХААЛГАТАЙ ЧИНГЭЛЭГ
Энэ чингэлэг нь мөн адил ачиж буулгахад хялбар бөгөөд ган, төмрөөр хийгддэг, 40
болон 20 тоннын сонголттой.
7. ХӨРГҮҮРТЭЙ ЧИНГЭЛЭГ
Температурыг тохируулах, хянах боломжтой ба түргэн муудах эрсдэлтэй жимс, хүнсний
ногоо зэргийг урт хугацаанд тээвэрлэхэд зориулагдсан.
8. ДУЛААЛГАТАЙ ЧИНГЭЛЭГ
Энэ чингэлэг нь мөн адил температурыг тохируулах боломжтой бөгөөд илүү өндөр
температурт ачааг тээвэрлэдэг гэдгээрээ ялгаатай.
9. ШИНГЭН АЧААНЫ ЧИНГЭЛЭГ /TANK/
Шингэн ачаа тээвэрлэх зориулалттай энэхүү чингэлэг нь зөвхөн далайн тээвэрт
ашиглагддаг. Ихэвчлэн бат бөх ган эсвэл зэвэрдэггүй материалаар хийгддэг.
10. ДУГУЙТАЙ ЧИНГЭЛЭГ
Чингэлэг зөөвөрлөхөд хялбар, багцалсан ачааг тээвэрлэхэд тохиромжтой.
11. ТАЛ ЧИНГЭЛЭГ
Ихэвчлэн төмрөөр хийгддэг, энгийн чингэлгийн тал хэмжээтэй. Энэ төрлийн чингэлгийг
нүүрс, чулуу гэх мэт материалыг тээвэрлэхэд ашигладаг ба энэ төрлийн бараа материалыг
ачиж буулгахад хялбар болгодог.
12. МАШИНЫ ЧИНГЭЛЭГ
Энэхүү чингэлэг нь автомашиныг удаан хугацаанд тээвэрлэхэд зориулагдсан. Дотроо
эвхэгддэг тусгаарлагчаар тоноглогдсон байдаг бөгөөд энэ нь автомашиныг хөдлөх,
гэмтэхээс хамгаалдаг.
13. ДАМЖУУЛАХ ЧИНГЭЛЭГ
Энэхүү чингэлэг нь их хэмжээний ачааг нэг тээврээс нөгөө тээвэр хүртэл шилжүүлэн
ачихад зориулагдсан.
14. БӨМБӨР ЧИНГЭЛЭГ
Нэр шигээ дугуй хэлбэртэй чингэлэг нь нурмаг ачаа болон шингэн ачаа тээвэрлэхэд
зориулагдсан, ган хөнгөн металл, хатуу хуванцар зэргээр хийгддэг. Хэмжээгээр жижиг
боловч хэлбэрээсээ болж илүү зай эзлэх хэрэгтэй болдог.
15. ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ЧИНГЭЛЭГ
Энгийн чингэлгээс ялгаатай нь энэхүү чингэлгийг галт зэвсэг, тэсэрч, дэлбэрэх
бүтээгдэхүүн тээвэрлэдэг бөгөөд ямар бүтээгдэхүүн тээвэрлэхээс шалтгаалан өөр өөр
материалаар тусгайлан бүтээгддэг. Ихэвчлэн аюулгүй байдлыг хангах зориулалтаар
бүтээгддэг.
16. СТАНДАРТ БУС ЧИНГЭЛЭГ
Энэхүү чингэлэг нь ихэвчлэн Европын орнуудад ашиглагддаг. ISO стандартыг дагадаггүй
боловч олон төрлийн бараа материал тээвэрлэх боломжтой, бат бөх тул хэрэгцээг маш
сайн хангадаг давуу талтай.