TBJU ИНДЕКСТЭЙ ЧИНГЭЛЭГ ТЭЭВРЭЭР ТАНЫ АЧАА ТЭЭВЭРЛЭГДЭЖ ИРЭХ ҮЕД АНХААРАХ 10 ЗҮЙЛС

Blog Single

1. МАНАЙ TBJU ИНДЕКСТЭЙ ЧИНГЭЛЭГ ЯАГААД MLW-Р ИРДЭГ ВЭ?

Монложистикс Ворлдвайд ХХК нь Хятадын төмөр замын Монгол дахь гэрээт тээвэр зууч тул TBJU индекстэй чингэлгүүдийн дотоод тээвэрлэлтийг бид хариуцан зохион байгуулдаг болно.

2. МОНЛОЖИСТИКС ВОРЛДВАЙД ХХК-Т ХАЯГЛАГДАЖ ИРСЭН ҮЕД ХЭНТЭЙ ХОЛБОГДОХ ВЭ?

Хэрвээ таны ачаа Улаанбаатарт ирсэн бол 70115454 дугаар луу залган 522 дотуур дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

3. БИ ЗАМЫН МЭДЭЭГ ХЭЗЭЭ, ХЭРХЭН АВАХ ВЭ?

Хэрвээ та өөрийн ачааныхаа замын мэдээг авахыг хүсвэл 70115454 дугаар луу залган 538 дотуур дугаарт холбогдож, утсаар замын мэдээ авах мөн и-мэйл хаягаа өгч бүртгүүлэн и-мэйлээр авах боломжтой.

4. МАНАЙ АЧААНЫ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙГ MLW –Р ХИЙЛГЭХ ҮҮ?

Үгүй. Хэрвээ та гаалийн бүрдүүлэлт хийлгэхийг хүсвэл ачаа Гаалийн хяналтын талбайд ирэхээс өмнө манай компанийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн шивэлт хийх боломжтой эсэхийг заавал шалгуулна уу. Мөн мэдүүлэг шивэлт болон бүрдүүлэлт нь тусдаа төлбөртэй болохыг анхаарна уу.

5. АЧАА ХАДГАЛАМЖ БОЛОН ЧИНГЭЛЭГ ТҮРЭЭСИЙН ХУГАЦАА ХЭД ХОНОГТ ҮНЭГҮЙ ВЭ?

Таны чингэлэг гаалийн хяналтын талбайд бууснаас хойш 3 хоног үнэгүй. Хэрвээ энэхүү чөлөөт хоног дуусвал ачаа хадгаламж нь тухайн талбайн тарифаар, чингэлэг түрээс нь USD16/20GP, USD20/40HC хэмээх тарифаар тооцогдохыг анхаарна уу.

6. ХЭРЭВ АЧАА ГЭМТЭЛТЭЙ ИРСЭН ТОХИОЛДОЛД ХААНА ХАНДАХ ВЭ?

Таны ачааны ачилтыг БНХАУ дахь илгээгч тал хариуцдаг тул шууд илгээгчтэйгээ холбогдохыг зөвлөж байна.Учир нь манай компани нь зөвхөн чингэлэг Замын-Үүдэд орж ирэх үеэс эхлэн төмөр замын тээвэрлэлтийг хариуцдаг.

7. БИД ТЭЭВРИЙН НЭХЭМЖЛЭХИЙГ ХААНААС АВАХ ВЭ?

Ачааны тээврийн нэхэмжлэхийг илгээгч талаасаа авах ёстой.

8. ТАЛБАЙД ӨӨР НЭМЭЛТ ЗАРДАЛ ГАРДАГ УУ? (ТАЛБАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН НЭМЭЛТ ЗАРДЛЫГ ХААНА ТӨЛӨХ ВЭ?)

Ачаа хадгаламж, чингэлэг түрээсээс гадна тухайн талбайн дотоод зардал, хоосон чингэлгийн барьцаа, ариутгал зэрэг зардал гарах бөгөөд манай санхүүгийн албанаас нэхэмжлэх илгээсний дараа төлбөрөө төлж ачаагаа хүлээж авна уу.

9. БИ АЧААНЫ СУЛАРСАН ХООСОН ЧИНГЭЛЭГИЙГ ХААНА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ВЭ?

Хоосон чингэлгийг буцаахдаа манай хоосон чингэлэг хариуцан ажилладаг мэргэжилтнүүдтэй урьдчилж заавал холбогдон, заавар зөвлөгөө авна уу. Өнөөдрийн байдлаар ачаатай чингэлэг ирсэн талбай бүр хоосон чингэлгээ хүлээж авах боломжгүй байгаагаа мэдэгдсэн тул манай компани өөр хувийн талбайд цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

10. АЧАА ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ ХҮСЭЛТЭЭ ХААНА ГАРГАХ ВЭ?

Хэрвээ танд манай компанийн үйлчилгээтэй холбоотой ямарваа нэгэн санал хүсэлт байгаа бол 70115454-т холбогдон, чанар үйлчилгээний менежерт хандана уу.