Төмөр замын тээврээр овор хэтрүү ачаа тээвэрлэх нь

Blog Single

Овор хэтрүү ачаа нь ихэвчлэн үйлдвэрлэлийн болон барилгын тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм байдаг. Овор хэтрүү ачааны уртын хэмжээ 22 метрээс илүү, өндрийн хэмжээ 4 метрээс өндөр, 2.6 метрээс өргөн байхаар тооцдог.

Аюулгүй байдал

Овор хэтрүү ачаа нь өвөрмөц онцлогтой учир тээвэр зохион байгуулахдаа овор хэтрүү ачааг тээвэрлэх, зөөвөрлөх тоног төөхөрөмжтэй мэргэжлийн газарт хандах нь таны ачааны аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь овор хэмжээ ихтэй ачааг тээвэрлэх боломжгүй юм.

Тээвэрлэлт

Овор хэтрүү ачааг зөв тээвэрлэхдээ зөв тээврийн хэрэгсэл сонгох хэрэгтэй бөгөөд энэ төрлийн тээврийг гүйцэтгэхэд хамгийн аюулгүй бөгөөд тохиромжтой нь төмөр замын тээвэр байдаг.

Төмөр замаар овор хэтрүү ачаа тээвэрлэхтэй холбоотой сонирхолтой баримтууд болон давуу талуудаас хүргэе:

  • Төмөр замаар тээвэрлэгдэж буй овор хэтрүү ачааны хэмжээ жилд дунджаар хэдэн сая тонноор хэмжигддэг бөгөөд энэ нь жил ирэх тусам өссөөр байна.
  • Нэг дор олон ачаа ачих боломжтой.
  • Тээврийн зах зээлд овор хэтрүү ачааны тээврээр хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэлд тооцогддог
  • Гаалийн хяналтын ажиллагаа шуурхай явагддаг
  • Ачаа тээврийн маш олон төрлийн вагон байдаг учир тээвэрлэх боломжгүй ачаа бараг байхгүй
  • Агаар болон усан тээвэртэй харьцуулахад төмөр замын тээврээр ачаа алдагдах нь харьцангуй бага байдаг

Дээр дурдсанчлан овор хэтрүү ачааг мэргэжлийн туршлагатай газраар тээвэрлүүлэх нь таны ачааны аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Монложистикс Ворлдвайд ХХК нь энэ төрлийн тээврийг зохион байгуулж байсан туршлагатай тул та sales@mlw.mn хаягаар мэдээлэл аваарай.