Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан
тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах, ашиглах зөвшөөрөл авахад шаардагдах
бичиг баримтын жагсаалт:
- Албан бичиг болон хавсралт хүснэгтээр химийн бодисын нэр томъёо,
тоо хэмжээ, импортлох улс, хилийн боомт, зөвшөөрлийн төрлөө
тодорхой бичих/ Хүснэгт 1-ийн загварыг харна уу/
- ААН-ийн гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулсан байх
- БОН байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан /эх хувь/, тайландаа
тухайн импортлох, ашиглах, хадгалах, худалдах гэж буй химийн
бодисын эрсдэлийн үнэлгээг хийлгэсэн байх
- Импортолж байгаа бол худалдааны гэрээ, тээвэрлэлтийн гэрээ /монгол,
англи, орос хэлний аль нэгээр) бусад хэлнээс орчуулсан бол орчуулгын
баталгаатай байх
- Химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл,
MSDS /монгол, англи, орос (энэ 3 хэлний аль нэг дээр байж болно.)/ (5
нэр төрлийн бодисоос олон бол CD-д бичих,)
- Пестицид импортлох бол ХХААХҮЯ-ны үйл ажиллагаа явуулах тусгай
зөвшөөрөл, ариутгал халдваргүйтлийн бодис бол ЭМЯ-ны үйл
ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, тэсэлгээний бодисын
түүхий эд химийн бодис бол УУХҮЯ-ны үйл ажиллагаа явуулах тусгай
зөвшөөрлийн хуулбар
- Урд авч байсан химийн бодисын ашиглалт, үлдэгдлийн тайлан /Хүснэгт
2-ын загварыг харна уу/
- Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт /Химийн бодисын
агуулахын дүгнэлт, MNS 6458: 2014 стандартын шаардлагын дагуу
гаргасан/
- Тухайн бодис, түүний хольц хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх арга
- Хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон
бодисын зөвшөөрөл, химийн бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахдаа
ХХБАББЗАЭҮЗ-ийн ажлын албанаас дүгнэлт гаргуулж, авчирна.
(Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын дагуу)
- Органик уусгагч импортлох болон үйлдвэрлэх бол харъяалах дүүргийн
татварын албанд агаарын бохирдлын төлбөр төлсөн баримт авчирна.
(Засгийн газрын 2010 оны 273 дугаар тогтоолын 2 хавсралтын дагуу)
- Химийн бодисын дагалдах сертификат