Тээвэрлэлт нь өөрөө тухайн барааны шинж чанар, төрөл зүйл, хэмжээс, хаанаас хаашаа тээвэрлэгдэх, ямар тээврийн хэрэгсэл сонгох вэ гэдгээс хамааран тээвэрлэгдэх үнийн санал харилцан адилгүй байдаг.
Иймээс доорх мэдээллүүдийг Тээвэр зуучийн байгууллагуудад үнэн зөв өгч байж тээврийн замнал болон үнийн саналыг гаргуулан авах боломжтой. Учир нь тээврийн хөлс тухайн барааны хэмжээс болон жин өөрчлөгдсөнөөр нэмэгдэх боломжтой.
Үүнд:
- Ачаа тээвэрлүүлэх улсын өртөө буюу боомт/Origin/: Ямар улсын ямар хот, боомт, өртөөнд, агуулахад таны ачаа байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
- Ачаа хүлээн авах улсын өртөө буюу боомт (Destination): Ачаа тань аль улсын ямар өртөө боомтод ирэх ёстой талаарх мэдээлэл
- Ачигдах бараа бүтээгдэхүүний нэр (Commodity): Бараа бүтээгдэхүүний нэршил, HS Code буюу гаалийн код, баглаа боодлын мэдээлэл, шаардлагатай тохиолдолд тухайн ачаа барааны аюулгүй ажиллагааны заавар буюу MSDS/Material safety data sheet/
- Ачигдах бараа бүтээгдэхүүний жин, эзлэхүүн (Weight, Volume)
- Ачааны жин, эзлэхүүний хэмжээ.
- Ачааны урт, өргөн, өндрийн хэмжээс/эцсийн байдлаар тээвэрлэлтэд зориулагдан савлагдсан эсэх
5. Тээвэрлэлтийн нөхцөл (Олон улсын худалдааны нөхцөл - Incoterms)
- EXW нөхцөлтэй бол ачаа очиж авах хаягийн мэдээлэл зайлшгүй шаардлагатай
- FOB нөхцөлтэй бол боомт, өртөөний нэр шаардлагатай гэх мэт нөхцөлөөс шалтгаалаад нэмэлт мэдээлэл шаардагдана.
6. Ачааны нөхцөл (Condition): Тухайн ачаа бараа нь ямар нэгэн тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардсан эсэх, температурын горимтой эсэх, өөр бусад бараатай цуг тээвэрлэж болохгүй, эсвэл тэсэрч дэлбэрэх аюултай, химийн ачаа эсэх тухайн барааны онцлог байдал зэрэг мэдээллүүд зайлшгүй шаардлагатай
Энэ бүгдийг тооцоолон танд хамгийн тохиромжтой үнийг Тээвэр зууч байгууллагууд санал болгох боломжтой байдаг
Хэрэв танд ачаа тээвэрлүүлэх шаардлага, тээврийн үнийн судалгаа мэдээлэл авах бол та Монложистикс Ворлдвайд ХХК-руу хандаж тээврийн үнийн саналаа бодуулж авна уу.