2015 оны 11 сарын 25-ны өдөр МҮХАҮТ дээр Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Монгол Улсад “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандартчилал Хэмжил Зүйн Газар, Европын холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол улсын Шадар сайд Ц. Оюунбаатар, Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г. Гантөмөр, МҮХАҮТ-ын дарга хатагтай М.Оюунчимэг, Монгол улсад Стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх Европын Холбооны төслийн багийн ахлагч Хенк Де Пау нар болон байгаль орчин, хөдөлмөр хамгаалал ба хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаа төрийн байгууллага, хувийн хэвшил, ОУБ-ын төлөөлөлүүд оролцон харилцан туршлагаа солилцсон юм.
Мөн чуулганы үеэр Монгол улсад анх удаа “Үндэсний чанарын шагнал”-ыг гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болж, тус шагналыг олон улсын ба үндэсний стандартын шаардлагыг хангаж, Монгол улсын үндэсний чанарын шагналын шалгаруулатанд оролцож шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгосон бөгөөд манай “Монложистикс Ворлдвайд” ХХК Үндэсний чанарын шагналын “ҮЙЛЧИЛГЭЭ”-ний шагнал гардан авч энэхүү нэр хүндтэй шагналын эздийн нэг болсон нь манай хамт олны бахархал билээ.