Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой доорх мэдээлэл хүргүүлж байгааг хүлээн авна уу.
1. АЛТАНБУЛАГ БООМТ
УОК-н шийдвэрийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 26-нд Алтанбулаг
боомтыг түр хугацаанд нээж тус шийдвэрийг гарахаас өмнө замд гарсан
байсан тээврийн хэрэгслүүдийн нэг хэсгийг нэвтрүүлээд 2020 оны 11
дүгээр сарын 27-ны өдөр дахин хаасан. Хил нээгдэх үед ОХУ-н Хиагт
боомтод ирж амжаагүй байсан авто машинуудыг нэгтгэн 12-р сард дахин
хил нээж оруулах мэдээтэй байна. Одоогоор хилийн цаана 40 гаруй авто
машин ирсэн хүлээж байна. Сүхбаатар боомтоор ОХУ болон Европоос
Төмөр замын тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
2. ЗАМЫН-ҮҮД БООМТ
Монгол улсад Ковид вирусийн батлагдсан тохиолдол дотооддоо
илэрсэнтэй холбоотойгоор БНХАУ -н Гадаад харилцааны хэлтсээс
Замын-Үүд Эрээн боомтоор хийгдэж буй авто тээврийн зохион
байгуулалтад өөрчлөлт оруулах талаар Гадаад харилцааны яаманд
мэдэгдэж 2020 оны 11- р сарын 21-с эхлэн Монголын талаас авто машин
хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан ба 50 Монгол жолоочийг Эрээн
хотод байрлуулан хилээр нэвтэрч буй авто машиныг Гаалийн хяналтын
талбай руу зөөвөрлөн оруулах шаардлага тавьсан. Одоогоор Эрээн хотод
7-10 Монгол жолооч ажиллаж байгаа бөгөөд Экспортын гаалийн
бүрдүүлэлт дууссан авто машиныг хоёр улсын хилийн “0” цэгт хүргэж
ирээд Замын-үүд талаас ирсэн авто машиныг жолоодож буцаж байна. Энэ
байдлаас шалтгаалан өдөрт хилээр орж гарах машины тоо жирийн үеэс
хэд дахин цөөрсөн тул ачаа Эрэн боомтод машин хүлээгдэж саатах, хил
хоорондын жолоочийн үйлчилгээний нэмэлт төлбөр төлөх зэрэг асуудал
үүсээд байна. Хоёр орны хил, гаалийн байгууллагууд энэ талаар
хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийд гаргаагүй байна. Замын-үүд Төмөр
замын боомтоор орж ирэх, явах ачаа тээвэр хэвийн явагдаж
байна.
3. БУЯНТ УХАА БООМТ
Буянт ухаа боомт хэвийн ажиллаж байна.
4. ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
Улаанбаатар хот дахь Гаалийн Газар нь гаалийн хяналтын бүсүүдэд хүнс
болон эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэн гэмтэж чанараа алдах барааг
олгохоос гадна нэг тээврийн хэрэгсэлд ачигдсан нэг хүлээн авагчтай
аж ахуйн нэгж, барааны овор хэмжээ их, татвар их шингэсэн бараа,
ГХБ-д орсон хугацаа зэргийг харгалзан ачааг гаалийн бүрдүүлэлт
хийхийг зөвшөөрсөн бөгөөд ачаа олголт хэвийн явагдаж байна. Олон
хүлээн авагчтай (түүвэр ачаа) хувь хүний болон хуучин авто машин
бүхий ачааг гаалийн бүрдүүлэлт хийхийг зөвшөөрөөгүй хэвээр
байна.
5. ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭР
COVID-19-н шинжилгээнд хамрагдсан жолооч нарыг Замын-Үүд
Улаанбаатарын хот хоорондын тээвэрт явахыг зөвшөөрч байна.