Олон улсын тээвэрт хамгийн төвөгтэй тээврийн нэг бол овор ихтэй ачааны
тээвэр юм. Ихэвчлэн барилга, уул уурхайн ачаа энэ төрөлд багтах ба дараах
хэмжээсээр овор ихтэй ачааг тодорхойлдог:
Ачааны өндөр: 4м-ээс өндөр
Ачааны урт: 20м-ээс урт
Ачааны өргөн: 2,55м-ээс илүү
Ачааны жин: 38тн ба түүнээс дээш
Овор ихтэй ачаа тээвэрлэх зөвлөмж:
- Овор ихтэй ачааг аюулгүй тээвэрлэх сонголт нь бүх төрлийн газрын
тээвэр байдаг. Мэдээж олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа
тохиолдолд далайн тээврийг мөн ашиглах боломжтой. Газраар
тээвэрлэх үед овор ихтэй ачаа ачих зориулалт бүхий ачааны машин,
нам тавцант вагон зэргийг сонгох нь зүйтэй.
- Овор хэмжээ ихтэй ачааг ачих, шилжүүлэх, буулгахад зайлшгүй
зориулалтын тоног төхөөрөмж шаардагдана. Тиймээс тээврийн
байгууллага сонгохдоо мэргэжлийн газартай хамтарч ажиллаарай.
- Олон улсын тээврийн үед тухайн улс орны ачааны зөвшөөрөгдсөн
хэмжээг заасан журам, нөхцөлтэй сайтар танилцах шаардлагатай.
- Олон улсын тээвэрт хамгийн чухал зүйлсийн нэг бол бичиг баримт. Овор
ихтэй ачаа тээвэрлэхэд шаардагдах бүхий л бичиг баримтыг бүрэн
бүрдүүлсэн байх.
- Хэрэв шаардлагатай бол овор хэмжээ ихтэй ачааг тээвэрлэх, ачих,
буулгах мэргэжлийн байгууллагатай нэмэлтээр хамтарч ажиллаарай.
Учир нь таны ачааны онцлогоос шалтгаалан тоног төхөөрөмж
шаардагдаж мэднэ. Зарим ачаа хэт том буюу тээврийн хэрэгсэл дээр
ачих боломжгүй нөхцөл үүсдэг.
- Шаардлагатай баглаа боодол, тэмдэглэгээ зэргийг гүйцэтгэх
- Даатгалд зайлшгүй хамрагдаарай.