ДААТГАГДСАН ТЭЭВЭР ГЭЖ ЮУ ВЭ?

Blog Single

Бид эрхэм харилцагч, үйлчлүүлэгчийнхээ бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад үүсэх эрдлээс хамгаалан Мандал Даатгал ХК-тай хамтран ажиллаж байна.

ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Тээвэр зуучлал, тээвэрлэлт, тээврийн логистикийн үйл ажиллагаа явуулах явцдаа үйлчлүүлэгч, болон гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хохирлын өмнө хүлээх хуулийн хариуцлагыг нөхөн төлөх бүтээгдэхүүн юм.

Blog Single

ГАДААД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Монложистикс Ворлдвайд ХХК-н зуучлалаар Олон улсын аль ч нутаг дэвгэрээс Монгол Улс руу, Монгол улсаас Гадаад улс руу ачаа тээврийн даатгал нь тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх онгоц болон тээвэрлэгч механизмаар өөрийн болон бусдын эзэмшлийн ачаа бараа, эд материалыг захиалгын үндсэн дээр тээвэрлэгдэж буй ачаа барааны хохирол, тээврийн зардал, ачаа барааг авран хамгаалах зардал зэрэг гэрээнд заасан зардлуудыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

ДААТГАГДСАН ТЭЭВРИЙН ДАВУУ ТАЛУУД

  • Тээвэрлэгдэж буй ачаа бараанд санаа зовох зүйлгүй
  • Даатгалын хураамж 0 төгрөг
  • Нөхөн төлбөрийг ажлын 15 хоногийн дотор түргэн шуурхай олгодог
  • Нөхөн төлбөрийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө
  • Даатгалын гэрээ байгуулах гэж цаг алдахгүй, таны цагийг хэмнэнэ
Дэлгэрэнгүйг эндээс харна уу. Баярлалаа