Агаарын тээвэр гэдэг нь ачаа, илгээмжийг захиалгаар болон арилжааны
зорилгоор агаарын тээвэрлэгчээр дамжуулан шилжүүлэх, ачих үйл ажиллагаа
юм.
Агаарын тээвэр нь 19-р зуунаас үүссэн бөгөөд тухайн үед нисэх онгоц байгаагүй
харин агаарын завь байсан. Агаарын завь нисэхгүй зөвхөн хөөрдөг байсан.
Манай оронд агаарын тээвэр 1930 оноос үүсч хөгжсөн бөгөөд Монголын тээвэр
зуучийн компаниуд энэхүү тээвэрлэлтийг 1990 оноос эхлэн зохион байгуулж
эхэлсэн.
Агаарын тээврийг дотор нь дараах байдлаар ялгана:
Агаарын тээврийн ачаа тээврийн давуу талууд
Агаарын тээвэр нь бусад тээврийн сонголтуудтай харьцуулахад хамгийн түргэн шуурхай сонголт бөгөөд онгоц газардах боломжтой дэлхийн аль ч хэсэгт очих боломжтой учир үнэ цэнэтэй сонголт болж өгдөг. Энэ нь жижиг, дунд хэмжээний компаниудад олон улсын худалдаанд түргэн шуурхай, үр дүнтэй оролцох боломжийг олгодог давуу талтай юм. Агаарын тээврийг хянах нарийн хяналттай байдаг тул аюулгүй байдлыг өндөр түвшинд хэрэгжүүлдэгээрээ мөн давуу талтай юм. Үүнээс гадна ачааны баглаа боодлын хувьд энгийн байх боломжтой мөн замд ачаа алдагдах эрсдэл харьцангуй бага байдаг.
Агаарын тээвэрлэлтийн гаалийн менежмент
Аж ахуйн нэгж, хувь хүний илгээмжийг агаараар тээвэрлэж байгаа тохиолдолд
гаалийн зуучлалын үйлчилгээ хамгийн найдвартай мөн хэмнэлттэй байдаг.
Гэсэн ч олон улсын бусад тээвэрлэлтийн нэгэн адил гаалийн бүрдүүлэлт хийх
журмыг үргэлж урьдчилан харж, зохих ёсоор баримтжуулсан байх ёстой. Тээвэр
зуучлагч байгууллагатай хамтарч ажилласнаар гаалийн бүрдүүлэлт, ачилт
хүргэлт гэх мэт түргэвчилсэн үйлчилгээнээс авахуулаад ачаа тээврийн
менежментийн бүхий л асуудлыг хялбар шийдэх боломжтой болох юм.
Монгол улсад агаарын тээврийн МИАТ, Air China, Korean Air, Aeroflot, Turkish
Airline зэрэг авиа компаниудын шууд нислэгүүд байдаг. Эдгээр нислэгүүдийг
ашиглан Монгол улс руу импортлох болон Монгол улсаас экспортлох
шаардлагатай ачаагаа Бээжин, Сөүл, Берлин, Хонг Конг, Москва, Истанбул,
Токио хотуудаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт хүргэх боломжтой
байдаг. Тээвэрлүүлэхээс гадна сав баглаа боодол, гаалийн бүрдүүлэлт, ачаа
барааг хаягаар очиж авах, хүргэх зэрэг хаалганаас хаалганд үйлчилгээг Тээвэр
зуучын компаниуд үзүүлдэг.
Таньд Америк, Европын холбооны улсууд, Азийн орнуудаас овор ихтэй, хүнд
жинтэй ачаагаа боломжийн хурдан хугацаанд, агаарын тээврээс хямд
зардалтайгаар авмаар байвал агаар болон газрын холимог тээврийн үйлчилгээг
сонгох нь хугацаа болон зардлыг хэмнэдэг.
Агаарын тээврийн хөлс нь ачааны бохир жин ( gross weight), оврын жин
(chargeable weight) хоёрын аль ихээр нь тооцож авдаг тул ачааны оврын жин
болон өөрийн жинг зөв тооцож тээврийн зардлаа төсөвлөх нь чухал ач
холбогдолтой.
Жишээ: Ачааны өөрийн жин 50 кг боловч ачааны баглаа боодлын хэмжээс 80см*60см*40см бол оврын жинг доорх байдлаар тооцно. 80*60*40/6000=32кг