Монгол улс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан ихэнх албан байгууллагууд гэрээс ажиллах шаардлагатай нүүр тулсан билээ. Харин бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулан эргээд оффист ажиллаж эхлэх үед хэрхэн ажиллах талаар зөвлөмжийг хүргэж байна.
1. Холимог ажлын загварыг бий болго
Шилжилтийн энэ үед ажилтнуудын бүтээмжийг хадгалах, ажилтан бүрийг сэтгэл
хангалуун байлгахад тэдний хамгийн тохь тухтай, үр бүтээлтэй ажиллах
боломж бүхий газраас ажиллуулах боломжийг бий болгох юм. Valoir хэмээх
судалгааны компани саяхны нэгэн судалгаагаар гэрээс ажиллах үед ердөө
1-3 хувийн сөрөг тал ажиглагдсан байна. Гэрээс ажиллах үед ажлаа хийхийн
хажуугаар хүүхдүүддээ анхаарал хандуулах, мөн оффисын хэмжээнд хүрэхүйц
тоног төхөөрөмж хомс байх гэх мэт шалгууртай тулгарч байгаа нь гэрээс
ажиллахын сөрөг тал гэж үзжээ. Зарим ажилтнуудын хувьд дээрх шалтгаанаар
болон бусад шалтгаанаар оффист ажиллахыг илүүд үздэг бол эрүүл мэндийн
болон бусад шалтгаанаар гэрээс ажиллах шаардлагатай хүмүүс ч нэлээдгүй
байдаг байна. Алсын зайнаас болон оффисоос ажиллах холимог ажлын загварыг
бий болгосноор ажилтнууд илүү тав тухтай, бүтээмж өндөртэй байхаас гадна
ажилтан аль аль нөхцөлд ажиллах чадвартай болно. Үүнээс гадна оффист цөөн
тооны хүмүүс ажиллах нь халдвар тархах нөхцөлийг бууруулах боломжтой.
2. Сэлгээний ажлын хуваарийг хэрэгжүүлэх
Ажлын байран дахь COVID-19 халдварын эрсдэлийг бууруулах өөр нэг арга бол ээлжийн ажлын хуваарийг хэрэгжүүлэх юм. Жишээ нь, оффисын ажилтнуудаа хоёр хувааж, бүлэг тус бүрт оффист болон гэрээс ажиллах өдрийн хуваарийг гарга. /Хуваарь гаргахдаа нэг өдөрт оффист ажиллах хүний тоог тодорхой болгосон байхыг анхаарна уу/ Энэ нь ажилтан бүр холимог загвараар ажиллах боломжийг олгож байгаа бөгөөд оффист ажиллах ажилтнуудын тоог хязгаарлаж байгаа юм. Аль ч нөхцөлд ажилласан чат апп, видео хурал гэх мэт харилцаа холбооны хэрэгслийг ашиглан үр дүнтэй хамтран ажиллах боломжтой.
3. Үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах
Оффист цуглан ажиллахдаа нэг дор бүх ажилтнуудыг цуглах нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлнэ, тиймээс ажилтнуудыг цөөн тоогоор цуглуулж нөхцөл байдал сайжрах үед бага багаар ажилтнуудын тоог нэмэгдүүлэх замаар үе шаттайгаар арга хэмжээг авч ажиллуулаарай.
4. Оффис ажиллах журамт өөрчлөлт оруулах
Мэргэжлийн байгууллагаас зайнаас харилцахыг сануулж байгаа энэ үед албан байгууллагууд ширээгээ зайтай байрлуулж, ажилтнууд ажлын байрандаа хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай. Үүнээс гадна нэг өрөөнд байрлах ажилтны тоо, хурлын болон сургалтын үйл ажиллагааны үед хоорондын зайг эрхэмлэн ажилтны тооны хязгаарыг гаргах гэх мэт арга хэмжээг авч ажиллахыг зөвлөе.
5. Ариутгал хийх
Бүх ширээ, ширээ, сандал, нийтийн эзэмшлийн талбайг өдөр бүр сайтар цэвэрлэж, ариутгах, лифт болгонд гарт ариутгагч байрлуулах, хүн ихтэй газар, лобби, хурлын өрөө гэх мэт хүн ихээр цугладаг газруудад гар ариутгах цэг байгуулах хэрэгтэй. Боломжтой бол хаалганы бариул барихаас сэргийлэх үүднээс хаалга онгойлгож байгаарай. Үүнээс гадна боломжтой бол цонх нээх, өндөр чадамжтай агаар шүүгч суурилуулах, агааржуулагчийг тохируулах замаар агаарын эргэлт, урсгалыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
6. Өөрийгөө тусгаарлах, ариун цэвэр сахих, ариутгал хийхийг уриал
Ажилтнуудаа гараа ойр ойр угаах, нүд, хамар, амандаа хүрэхээс зайлсхийхийг уриал. Мөн ажилтнууд COVID-19-ийн шинж тэмдгийн талаар мэдлэгтэй байх ёстой бөгөөд ажилтны бие нь тавгүйрхвэл ажилтан өөрийгөө тусгаарлаж бусад ажилтнуудад халдвар тараахаас зайлсхийж гэртээ байх талаар заавар зөвлөмж өгөөрэй.
7. Онцгой байдлын төлөвлөгөө гаргах
COVID-19 Цар тахлын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөх магадлалтай байгаа энэ үед уян хатан, бэлтгэлтэй байх ёстой. Ажлын байранд тань халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаснаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох боломжтой болно.
8. Ажилтнуудаас санал хүсэлт авах
Ажилтнууд удаан хугацаанд зайнаас ажилласнаар бие биенээсээ хөндийрсөн байх магадлалтай. Хэдий оффист ажиллах боломж бүрдэж байгаа ч хүн хоорондын зайг баримтлах нь ажилтнуудад халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боломжийг хязгаарлаж улмаар ажилтнуудын уур амьсгалд нөлөөлж болзошгүй юм. Тиймээс ажилтнуудын санал хүсэлтийг сонсож тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах тал дээр анхаараарай
9. Харилцаа холбооны хэрэгслээ сайжруулах
Холимог загвараар ажиллах байгаа үед харилцаа холбоог хэвийн байлгах нь ажилтны бүтээмжийг хянах, багийн ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Зайнаас болон оффисоос ажиллаж байгаа ажилтнуудын харилцаа холбооны хэрэгцээг хангахуйц програмаар зайлшгүй хангах хэрэгтэй. Ажилтан хаана ч байсан нэг өрөөнд хамтдаа байгаа мэт хурд, хүчин чадал сайтай техник хангамж болон програм хангамжийн бүрдлийг бий болгож ажиллаарай.
10. Багийн ажиллагааг дэмжих
Зайнаас ажиллаж байгаа үед ажилтан хэт их ачаалалтай эсвэл ажлын гүйцэтгэл хангалтгүй байх боломжтой. Ажилтнуудын ёс суртахууныг өндөр байлгах, компанийн үнэт зүйлийг хамгаалахын тулд ажилтнуудын дунд идэвхжүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхийг зөвлөе. Хөгжилтэй тоглоом, тэмцээн, багийн харилцаа холбоог дэмжих бүх төрлийн арга хэмжээг авахаас гадна ажлын бус сэдвээр ярилцаж ажилтнуудын жигд оролцоотой байх талаас нь дэмжлэг үзүүлээрэй
Дээрх зөвлөмжүүдээс гадна мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.