Эмийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ бүтээгдэхүүн гэмтэхээс сэргийлэх, тээвэрлэлтийн зардлыг хянах гэх мэт логистикийн асуудлуудтай тулгарах болно. Дараах зөвлөгөө нь эмийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулахад тань туслах болно.
1. Эм, эмийн бүтээгдэхүүн тээвэрлэж байсан туршлагатай тээвэр зуучийг сонгох
Эм, эмийн болон химийн ачаа тээвэрлэж байсан туршлагатай тээврийн хамтрагчтай байх нь хамгийн эхний бөгөөд чухал алхам юм. Тэд таны ачааг тээвэрлэхэд учирч болох зардал, эрсдэлийг бууруулахад туслахаас гадна мэргэжлийн, олон жилийн туршлагатай, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тээвэрлэгчидтэй хамтран ажилладаг давуу талтай учир тээвэрлэлтэд санаа зовох шаардлагагүй болох юм.
2. Дүрэм журмын талаар мэдээлэлтэй байх
Эм, эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх дүрэм, зохицуулалт нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Жишээ нь АНУ эм, эмийн бүтээгдэхүүнийг FDA (Food and Drug Administration) байгууллагаас гаргасан зохицуулалтын дагуу тээвэрлэдэг. Эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх зохицуулалт нь тухайн эмийн бүтээгдэхүүний химийн найрлага, хадгалалт, тээвэрлэлтийн горим зэргийг тодорхой зохицуулж өгдгөөрөө онцлог юм. Тиймээс та эмийн бүтээгдэхүүн тээвэрлэхдээ тухайн улсын эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх зохицуулалтын талаар мэдээлэлтэй байхад илүүдэхгүй.
3. Бүтээгдэхүүний хадгалалтын температурыг тээвэрлэлт эхлэхээс дуусах хүртэл хянах
Эмийн бүтээгдэхүүн бүрийг сэрүүн нөхцөлд тээвэрлэдэггүй. Зарим бүтээгдэхүүн химийн найрлагаасаа шалтгаалан сэрүүн температурт тээвэрлэх нь халуун температурын адил хор хөнөөлтэй байх боломжтой байхад зарим бүтээгдэхүүнд энгийн тасалгааны температур тохиромжтой байдаг. Цельсийн ердөө 2 хэмийн хэлбэлзэл тухайн бүтээгдэхүүний хэвийн горимыг алдагдуулах боломжтой. Хэрэв хэрхэн тээвэрлэх, хадгалах талаар мэдээлэлгүй бол үйлдвэрлэгчтэй холбогдож бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой.
4. Сав, баглаа боодол
Эмийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах горим алдагдах нь тухайн бүтээгдэхүүний үйлчлэлд нөлөөлөх аюултай тул температурын горимыг чандлан баримтлахаас гадна баглаа боодлыг зөв сонгох нь чухал. Бүтээгдэхүүний онцлог болон өөрийн төсөвт тохируулан баглаа боодлыг сонгох боломжтой. Температурыг хянах боломжит баглаа боодлын төрөлд: хөргөх /хуурай мөс эсвэл гель/, зөөлөвч, ус нэвтрүүлдэггүй уут, болон шингээгч материалууд орно. Үүнээс гадна температурын тохируулга бүхий чингэлгүүд нь таны ачааг тээвэрлэх температурыг тохируулах боломжтой.
5. Тээвэрлэлтийн явцыг хянах
Аливаа ачаа барааг тээвэрлэх явцад урдаас төлөвлөх боломжгүй саад гарах магадлалтай байдаг. Жишээ нь цаг агаарын, гэнэтийн гаалийн хяналтын шалгалт, аюулгүй байдлын хяналт шалгалт, тухайн улс оронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хил хаах зэрэг саад бэрхшээлээс үүдэн таны ачаа саатах тохиолдол гардаг. Энэ үед тээврийн хамтрагч тань бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдсан эсэх /хөргүүртэй чингэлгийг шаардлагатай бол цэнэглэх, хөргөх төхөөрөмж ажиллаж байгаа эсэх/-д хяналт тавьж ачааг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай.
Хэрэв та эм, эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх захиалга өгөх бол sales@mlw.mn хаягаар мөн 70115454 утсаар өгнө үү