Чартерийн нислэг нь нислэгийн дэлхийн бараг бүх чиглэлд нислэг үйлдэх
боломжтой, хуваарьт нислэгүүдээс хамаагүй илүү уян хатан үйлчилгээг санал
болгодог. Энэхүү нислэг нь төлөвлөгөөт бус шинжтэй байх ба энгийн арилжааны
агаарын тээврийн компаниас санал болгодог маршрутыг мөрдлөг болгодоггүй.
Арилжааны хуваарьт нислэгээс ялгаатай нь та аялах нисэх
онгоцоо бүхлээр нь түрээсэлж, ямар төрлийн нисэх онгоцоор, хаашаа, хэзээ, ямар
маршрутаар нисэхээ сонгох боломжтой юм.
Дараалал хүлээх шаардлагагүй. Аюулгүй байдлын үзлэг байхгүй. Ачааны
мэдүүлэг шаардахгүй. Та бас нисэхээсээ хэдэн цагийн өмнө ирэх шаардлагагүй. Та
ердөө л явах гэж буй огноо, цагаа сонгоод нисэхээсээ 15 минутын өмнө очиж, орон
нутгийн нисэх онгоцны буудлын хувийн терминалаар дамжин нисэх юм.
Чартер нислэгийн төрөл
Хувийн чартер
Арай өөрөөр хувийн нисдэг тэрэг гэж тодорхойлдог бөгөөд энэ нь хувь хүн арилжааны агаарын тээврийн компанид суудал худалдаж авахаас (нэгдүгээр зэрэглэлийн тийз) эсрэгээр бүхэл бүтэн онгоц түрээслэх үйлчилгээ юм. Энэ бол чартер нислэгийн онцлог. Хувийн чартер нислэгээр жижиг онгоцоор аялахаас эхлээд VIP онгоцоор 100 ба түүнээс дээш тооны зорчигчдын бүлэг нислэг үйлдэх боломжтой. Тухайн онгоцыг түрээслэгч нь нислэгийн зардлыг бүхэлд нь хариуцах ёстой; зардлыг хуваах, тодорхой хуваарийн дагуу төлөх боломжтой бөгөөд гэрээнд төлбөрийн нөхцөлийг тодорхой заана.
Олон нийтийн чартер
Энэ төрлийн нислэгийг агаарын тээвэрлэгчид улирлын чанартай, жилийн хугацаанаас хамааран хязгаарлагдмал хуваарьт (долоо хоногт нэгээс хоёр удаа) зохион байгуулдаг. Сицил, Сардини, Мальт, Пальма-де-Мальорк дахь халуун орны аялал жуулчлалд зориулан Их Британи, Герман зэрэг Европын аялал жуулчлалын улирлаар зохион байгуулах нь түгээмэл байдаг. Үүнээс гадна аялал жуулчлалын компаниуд нисэх онгоц түрээслэн суудлаа үнэлэн худалдан, аялал зохион байгуулдаг ба олон нийтэд зориулагдсан учир хүссэн хүн бүр суудал худалдан авах боломжтой.
Тусгай бүлгийн нислэг
Аливаа байгууллага, групп, бизнес, бүлэг хүмүүст зориулсан нислэг бөгөөд тухайн бүлгийн гишүүн бүр суудлаа худалдан авах шаардлагатай бөгөөд олон нийтэд зориулагдаагүй тул бүлгээс гадна хүмүүст суудал худалдан авах боломжгүй.
Ачаа тээвэр
Чартер нислэгийг дан ганц аялал жуулчлалаар ашиглах бус бараа бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд тээвэрлэхэд мөн ашигладаг. Таны тээвэрлэх гэж буй ачаа арилжааны нислэгээр тээвэрлэх боломжгүй, өндөр үнэ цэнэтэй, яаралтай гэх мэт шалтгаантай тохиолдолд чартер нислэг хамгийн тохиромжтой. Таны ачаа үнэ цэнэтэй, амархан мууддаг, аюултай, эсвэл овор ихтэй эсэхээс үл хамааран ачааны онгоцнууд валют, эртний эдлэл, хандивласан эд зүйлсээс авахуулаад амьд амьтад, цусны дээж, хүний эд эрхтэн хүртэл ачих боломжтой.
Үүнээс гадна ачааны чартер нислэгийг дараах тохиолдолд зохион байгуулдаг: