Технологийн алтан үед амьдарч байгаа бидний хэрэглээнд маш олон төрлийн технологийн хэрэгсэл байдаг болжээ. Компьютер, таблет, видео тоглоом, стерео төхөөрөмж, телевизор гэх мэт өндөр үнэ бүхий цахилгаан хэрэгслүүдийг аюулгүй тээвэрлэж гэмтлээс сэргийлэх талаар зөвхөн олон улсын тээвэр гэлтгүй ахуйн нүүлгэлтийн үед ч анхаарах хэрэгтэй 10 зөвлөмжийг хүргэж байна.
1. Бүтээгдэхүүний гарын авлагатай танилцах
Аливаа цахилгаан бараанд дагалдаж ирдэг гарын авлагад тухайн барааны баглаа боодол, хадгалах талаар үйлдвэрлэгчдийн зөвлөмжийг тусгасан байдаг. Таны барааны ашиглалт, аюулгүй байдлын талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой учир юун түрүүнд гарын авлагыг сайтар унших хэрэгтэй. Хэрэв гээсэн бол тухайн барааны үйлдвэрлэгчийн вебсайтаас мэдээлэл авах боломжтой.
2. Бүтээгдэхүүний хайрцгийг хадгал
Боломжтой бол хайрцаг, баглаа боодлын материалыг дахин ашиглахаар хадгалаарай. Тухайн барааны хайрцаг нь тухайн барааны онцлогт тохирсон байдаг.
3. Шаардлагатай баглаа боодлын материал
Хэрэв барааны өөрийн сав баглаа боодол байхгүй бол: бат бөх хайрцаг, барааг боох сонины цаас, тууз, хайч, эсгий ашиглан баглах мөн маркер ашиглаж хайрцаг бүрийг дугаарлаж, шошголож анхааруулга бичих нь зүйтэй.
4. Холбогч утаснуудад өнгөтэй наалт ашиглан ялгаарай
Компьютер, стерео болон бусад олон тооны утастай электрон хэрэгслийг задлахдаа утас бүр дээр жижиг өнгийн наалт наагаарай. Энэ нь аль холбогч аль цахилгаан хэрэгслийнх гэдгийг тодорхойлж өгөх тул дараа нь угсрахад холбогчнуудаа ялгаж салгахад тань тусалж цаг хэмнэх болно.
5. Хадгалах температурыг шалгана уу
Компьютер, ТВ зэрэг мэдрэмтгий цахилгаан хэрэгслүүдийг температурын хяналтад хадгалах шаардлагатай байж магадгүй юм. Учир нь зарим цахилгаан хэрэгсэл дотроо шингэн хадгалдаг ба тэрхүү шингэнийг хөлдөөх, хэт халах гэх мэт эрсдэлээс хамгаалах шаардлагатай. Таны цахилгаан хэрэгсэлд температурын нөхцөл шаардлагатай эсэхийг үйлдвэрлэгчээс, болон гарын авлагаас сайтар лавлаарай
6. Үнэ цэнэтэй зүйлс
Цахилгаан хэрэгсэл нь өөрөө өндөр үнэтэй учир үнэ цэнэтэй, тиймээс хулгайчдаас болгоомжилж тэдний анхаарлыг татахгүйн тулд аль болох далд, харагдахгүй байх талаас анхаараарай. Болгоомж хэзээд илүүдэхгүй.
7. Тоос шорооноос хамгаал
Цахилгаан төхөөрөмжүүдийн доторх тоосжилтоос үүсэхээс сэргийлэхийн тулд электрон хэрэгслийг даавуу, гялгар уут эсвэл цэвэр цаасаар боож хамгаалаарай.
8. Тууз ашиглах
Тоос шороо орохгүйн тулд хайрцгийг савлагааны туузаар бүрэн битүүмжилнэ.
9. Нэмэлт хамгаалалт
Илүү сайн хамгаалахын тулд цахилгаан хэрэгслийг дэвсгэр, даавуу эсвэл хөнжлөөр бүрхэж хамгаалж болно.
10. Жагсаалт гарга
Хайрцаг бүрд бүрэлдэхүүн хэсгүүдийн жагсаалтыг гарга. Ингэснээр тухайн хэрэгслийн бүх эд ангийг бүрэн авсан эсэхээ бүртгэхэд туслах юм.