Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой доорх мэдээлэл хүргүүлж байгааг хүлээн авна уу.
ЗАМЫН -ҮҮД БООМТ
Замын-үүд суманд 2020.12.14-ны өдрөөс эхлэн хөл хорионы
дэглэмийг хэсэгчилсэн байдлаар бууруулсан. Мөн 2020.12.15-ны 13 цагаас
Замын-үүд Эрээн чиглэлд улс хоорондын тээвэр гүйцэтгэх том оврын тээврийн хэрэгслийг дарааллыг цахимаар бүртгэж дууслаа.
Тусгаарлалтад байсан 30 жолоочийн тусгаарлалтын хугацаа 2020.12.15-аар дуусгавар болж өнөөдөр буюу 2020.12.16-ны өдөр хилээр нэвтрүүлэхээр
төлөвлөж байна.
Мэдээллийн эх сурвалж: Замын-үүд сумын ЗДТГ
АЛТАНБУЛАГ БООМТ
2020.12.16-ны байдлаар улсын хойд хил дээр 61 том оврын тээврийн хэрэгсэл УОК-ийн шийдвэр хүлээж сул зогсолт хийж байна.
Үүнээс 46 тээврийн хэрэгсэл нь 2020.11.11-ны шийдвэр гарахаас өмнө замд гарсан бөгөөд МҮХАҮТ-аас үргэлжлүүлэн УОК- д хил нэвтрүүлэх хүсэлтийг тавьсаар байна.