ОУ-ын ISO 9001: 2008 батламж хүлээн авлаа

Blog Single

Манай Монложистикс Ворлдвайд ХХК нь Чанарын Удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын гэрчилгээг гардуулах ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.

Бид салбартаа анх удаа энэхүү стандартыг албан ёсоор үйл ажиллагаандаа нэвтрүүлж олон улсад нэр хүнд бүхий Германы TÜV Rheinland -р баталгаажуулалт хийлгэснээрээ бусдаас онцлог юм.

Blog Single

Арга хэмжээний үеэр ЧУТ-ны олон улсын баталгаажуулалтын байгууллага “TÜV Rheinland”-н төлөөлөгч П.Мөнхтогт мэндчилгээ дэвшүүлж, албан ёсоор гэрчилгээг гардуулсны зэрэгцээ “Стандартчилал хэмжилзүйн газрын Баталгаажуулалтын газрын дарга” Д.Чимгээ, ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлэхэд зөвлөхөөр ажилласан “Total quality development” ХХК зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Б.Уранчимэг, МҮХАҮТ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, “Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Ганзориг нар манай хамт олонд баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүссэн юм.

Мөн түүнчлэн тус стандартыг амжилттай хэрэгжүүлэгч Мобиком корпораци ХХК, Говь ХК зэрэг томоохон компани, байгууллагын төлөөллүүд оролцож, уг стандартыг хэрхэн нэвтрүүлж байсан тухай туршлагаасаа хуваалцлаа.

Мөн түүнчлэн Зам Тээврийн Яамны төлөөлөл, бидэнтэй байнгын ажил төрлийн холбоотой харилцан түншилж, хамтран ажилладаг Гааль, УБТЗ зэрэг байгууллагуудын болон зарим үйлчлүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож баяр хүргэв.