ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ИМПОРТОД ТАВИХ ХЯНАЛТ
Импортлоход бүрдүүлэх бичиг баримтууд
- Зохих тусгай зөвшөөрөл
- Худалдах, худалдан авах гэрээ
- Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ
- Шаардлагатай мэдээллийг агуулсан хор аюулын лавлах мэдээллийн хуудас
- Аюулгүй ажиллагааны зааварчилгаа
- Болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө
- Аюултай ачааг дагалдаж яваа ажилтны бичиг баримт
Тээвэрлэлтийн нөхцөлд тавигдах шаардлага
- Техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх
- Тээврийн хэрэгслийн утааны янданг радиаторын тал руу байрлуулах
- Ангилалд хамаарах анхааруулах тэмдэг, дохио үгийг байрлуулах
- Анхааруулах тэмдэг нь стандартад заасан шаадлагыг хангасан байна
- Аюултай ачааг дагалдан яваа ажилтнаас өөр зорчигч болон мал, амьтан, бусад бараатай хамт тээвэрлэхийг хориглох
- Хор аюулын лавлах мэдээлэлд заасан зохих шаардлагын дагуу тээвэрлэх
Хор аюулын лавлах мэдээллийн хуудсанд агуулагдах мэдээлэл
- Химийн бодисын нэршил
- Олон улсын бүртгэлийн дугаар, НҮБ-н дугаар
- Үйлдвэрлэгчийн хаяг
- Физик, химийн үндсэн ба өвөрмөц шинж чанар
- Тогтвортой байдал ба урвалд орох шинж чанар
- Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
- Байгаль орчинд үзүүлэх нөлөө
- Аюулын тодорхойлолт
- Анхны тусламж
- Гал унтраах арга
- Химийн бодис алдагдах үед авах арга хэмжээ
- Ачиж буулгах үед анхаарах нөхцөлүүд
- Тухайн бодис болон хог хаягдлыг устгах аргачлал
Химийн бодисын ашиглалт, аюултай химийн бодис, урвалжуудын MSDS (Material Safety Data Sheet) буюу “Аюулгүйн ажиллагааны лавлах мэдээлэл”-үүдийг нь судалсны үндсэн дээр хор, аюулын нөлөөллөөр нь дараах 4 ангилалд хуваана. Үүнд:
- Онцгой аюултай: Энэ ангилалд хорт хавдар үүсгэх, үр удамд нөлөөлөх болон нөхөн үржихүйд хор хөнөөлтэй бодисуудыг хамрууллаа.
- Их аюултай: Энэ бодисын ангилалд хор, аюулын аль нэг ангиллаараа 3 ба 4 гэсэн зэрэглэл бүхий бодисуудыг багтаан авч үзсэн болно.
- Дунд зэргийн аюултай: Энэ бодисын ангилалд хор, аюулын аль нэг ангиллаараа 2-оос ихгүй зэрэглэл бүхий бодисуудыг хамаарууллаа.
- Бага аюултай: Энэ бодисын ангилалд хор, аюулын аль нэг ангиллаараа 1-ээс ихгүй зэрэглэл бүхий бодисуудыг авч үзлээ.
- National Fire Protection Association (NFPA 704) буюу АНУ-ын Галын аюулаас хамгаалах үндэсний нийгэмлэгийн дагаж мөрддөг системийн дагуу тухайн химийн бодис, материалуудын хор, аюулын зэрэглэлийг дугаар бүхий жишүү дөрвөн өнцөгт таних тэмдгээр илэрхийлж тэдгээрийг хадгалж буй саван дээр нь байрлуулж агуулахад хадгалдаг байна. Энэхүү диаграмм нь 4 өнгөний ангилалд хуваагдана. Үүнд:
- (Цэнхэр хэсэг)
- Шатах зэрэглэл (Улаан хэсэг)
- Урвалд орох зэрэглэл (Шар хэсэг)
- Бусад аюулын тухай мэдээлэл (Цагаан хэсэг)
Ангилал бүр нь 5 зэрэглэлд хуваагдана. Үүнд:
Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэлүүд: Энэ ангилалд хамаарах зэрэглэлүүд нь тухайн химийн бодистой харьцаж ажиллаж буй хувь хүмүүсийн бие хамгаалах хэрэгслийн зэрэглэлийг заана. Тухайлбал:
- тусгайлсан аюулгүй
- бага аюултай (хортой) бодисууд энэ зэрэглэлд хамаарагдах ба ийм бодисуудтай ажиллахад ердийн хамгаалах хэрэгслүүд, жишээлбэл: хамгаалах шил, бээлий, ажлын ердийн хувцас шаардагдана.
- зэрэглэлд дунд зэргийн аюултай, эсвэл хортой бодисууд хамаарагдах бөгөөд нэмэлт байдлаар бие хамгаалах хэрэгслүүд эсвэл тоног төхөөрөмжүүд жишээлбэл: химийн нүдний шил, лабораторийн ажлын хувцас, агааржуулалтын суурин тоног төхөөрөмж шаардагдана. Тухайн химийн бодисын “Химийн аюулын лавлах мэдээлэл”-ийг судалж тохирох бие хамгаалах хэрэгслийг сонгоно.
3 ба 4 гэсэн зэрэглэлүүдэд хүчтэй ба маш хүчтэй хортой (үхлийн аюултай) болон хорт хавдар үүсгэгч, мутацийн өөрчлөлтийг бий болгодог, хөгжлийн бэрхшээлтэй байдалд хүргэдэг бодис, материалуудыг багтаана. Ийм төрлийн материалуудтай ажиллахад хорт хийн баг, нүүрний бүтэн хаалт, тусгай бээлий, хавчаар гэх мэтийн бие хамгаалах тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд шаардагдана. Ийм бодисуудтай харьцаж ажиллахаас өмнө тухайн химийн бодисын “Химийн аюулын лавлах мэдээлэл” болон аюулгүйн ажиллагааны бусад мэдээллүүдийг судалж тохирох бие хамгаалах хэрэгслийг болон инженерийн хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулна.
Шатах зэрэглэлүүд:
- 6 °С – аас дээш хэмд
- 6 °С – аас доош хэмд
- 37,8 °С – аас доош хэмд
- 8 °С – аас доош хэмд гал авалцах бодисууд тус тус хамаарагдана.
Урвалд орох зэрэглэл: Урвалд орох аюулын зэрэглэл нь тухайн химийн бодис, материалын энерги ялгаруулах чадварын хэмжээ юм. Зарим бодис, материалууд нь устай, эсвэл бусад материалуудтай ямарч катализаторын оролцоогүйгээр харилцан үйлчилсний дүнд түргэн зуур энерги ялгаруулж тэсрэх чадвартай байдаг. Ерөнхийдөө, энэ зэрэглэл нь тухайн химийн бодис, материалыг халаах, доргиох болон цохих үед урвалд орох чадварыг илэрхийлдэг болно.
1 – ердийн нөхцөлд тогтвортой боловч халаах үед урвалд оромтгой бодисууд энэ ангилалд багтана.
2, 3, 4 – р зэрэглэлүүдэд урвалд эрчимтэй ордог, цохих болон халаах үед тэсрэх хандлагатай бодис, материалууд хамрагдана. Бусад аюулын тухай мэдээлэл: NFPA диаграммын онгорхой энэ хэсэгт химийн бодис, материалын тухай бусад мэдээллийг, тухайлбал: цацраг идэвхт чанар, гал унтраахад тохирох хэрэгсэл, арьсанд үзүүлэх хор аюул, зайлшгүй шаардлагатай хамгаалах хэрэгсэл, устай үл зохицох байдал зэргийг тэмдэглэж байрлуулдаг. Жишээ нь: устай урвалд оромтгой бодисыг дундуураа зураас бүхий “W” үсгээр, ACID (хүчил), COR (түлэмхий) RAD (цацраг идэвхт), OXY (исэлдүүлэгч), RAD (радио идэвхт), CARC (хорт хавдар үүсгэгч) болон бусад товчилсон үгсээр тэмдэглэдэг байна.
Химийн бодисын саван дээр байрлуулах шошгоны өнгө |
Хадгалах бодисын хор, аюулын төрөл |
Хадгалах хэлбэр |
Цэнхэр |
Эрүүл мэндэд хортой |
Сайтар тусгаарлагдсан, хорт бодис хадгалах агуулахад хадгална |
Улаан |
Шатах аюултай |
Шатамхай шингэнүүдийг хадгалах агуулахад байршуулна |
Шар |
Урвалд орох аюултай |
Шатамхай болон шатдаг материалуудаас хол тусгаарлан хадгална |
Цагаан |
Түлэх аюултай |
Коррозид тэсвэртэй материалаар хийгдсэн агуулахад хүчил шүлтээс тусгаарлан хадгална |
Улбар шар |
Аль нэг аюулын ангиллаараа 2-оос ихгүй зэрэглэлтэй бодисууд |
Химийн бодис хадгалах ерөнхий агуулахад хадгална |
Ногоон |
||
Дээрх өнгөнүүд дээр хар шугам татсан бол |
Нэг ижил өнгөний ангилалд багтах боловч хамт хадгалахад хориотой бодисууд |
Тохирох агуулахад тусад нь хадгална |