Өдөр бүр мянга мянган тонн задгай ачаа /bulk cargo/ дэлхий даяар тээвэрлэгдэж байна. Задгай ачааг энгийнээр тайлбарлавал бидний өдөр тутамдаа ашигладаг сүү, давс, бензин цаашлаад цемент, үр тариа, зэс, нүүрс гэх мэт төрлийн ачааг ойлгож болно. Өөрөөр хэлбэл баглаж боох боломжгүй, маш их хэмжээгээр тээвэрлэгддэг. Задгай ачаа тээвэрлэх ажиллагаа нь төвөгтэй боловч азаар бидэнд үүнийг шийдэх технологийн шийдлүүд бий.
Задгай ачааг хэрхэн тээвэрлэх вэ?
Ачааны төрөл л онцгой болохоос биш энгийн ачааны адил ачих, хадгалах, буулгах гэсэн үндсэн тээвэрлэлтийн хэсгүүдийг дамждаг. Дээр дурдсанчлан задгай ачаа нь их хэмжээгээр баглаа боодолгүй тээвэрлэгддэг тул тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгслээсээ шууд хадгалах агуулахруу буулгах зарчимаар ажилладаг. Задгай ачаа тээвэрлэх зориулалт бүхий усан онгоц нь ойролцоогоор 400,000 гаруй тоннын даацтай байдаг.
Задгай ачааны төрлүүд
Задгай ачаа нь хуурай болон шингэн мөн нурмаг ачаа гэж ангилагддаг.
Хуурай задгай ачаа: Энэ төрлийн ачаанд үр тариа /улаан буудай, будаа,
арвай, овьёос/, боксит, зэс, шохойн чулуу зэрэг ашигт малтмал; давирхай, үрэл, хуванцар
мөхлөг эсвэл бордоо зэрэг химийн бодис; давс, мод гэх мэт бусад зүйлс орно. Тэдгээрийн
агуулахад конвейерийн тууз, кран, бункер эсвэл силос ашиглах зөөвөрлөдөг ба эдгээр
ачааг үйлдвэрээс, хээрээс, уурхайгаас эсвэл материалын анхны газраас тээвэрлэж болно.
Шингэн задгай ачаа: Үүнд бүх төрлийн шингэн ачаа хамаарагдана. Шингэн ачааг ус
дамжуулах, шахах хоолой ашиглан зөөвөрлөнө. Шингэн азот, байгалийн хий, нефть, тос,
химийн бодис, болон сүү, жимсний жүүс гэх мэт бүтээгдэхүүнүүд бүгд шингэн задгай
жишээ юм.
Тээврийн зардал тооцох
Задгай ачааг тээвэрлэх зардалд ачааны хэмжээ, жин, туулах зам гэх мэт хүчин зүйлсийг
үнэлж тооцоолдог. Үүнээс гадна зах зээлийн нөхцөл байдал ч тодорхой хэмжээнд нөлөөлж
байдаг. Задгай ачааны зардлыг тооцоолох үндсэн хүчин зүйлс: